solongonews
”Умард гурав”-ын төсөл Шаньши мужийг ногоон өнгөөр буддаг
2023-10-24 11:30
”Умард гурав”-ын төсөл Шаньши мужийг ногоон өнгөөр буддаг.

   "Ёу-Юйгийн үзэл санаа нь ард түмэнд чин сэтгэлээсээ үйлчилж, бэрхшээлийг даван туулж, шаргуу хөдөлмөрлөн, урт хугацаанд амжилтанд хүрч, урт хугацаанд үр шимийг нь хүртдэг."

   Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Ёу-Юй үзэл санааны талаар зургаан удаа чухал заавар гаргаж, Ёу-Юй үзэл санааны оюун санааны мөн чанар, баялаг утга агуулга, цаг үеийн үнэ цэнийг гүн гүнзгий илчилж, Ёу-Юй үзэл санааг сурч, урагшлуулахын агуу ач холбогдол, шаардлагуудыг системтэйгээр тайлбарласан байна. Шаньши мужийн Санган голын улиас өндөр ургацтай ойн туршилтын товчооны дарга Ван Шяолинь:

- Жилдээ нэг удаа салхи салхилж, энэ нь хавраас өвөл хүртэл үлээдгээс өнөөг хүртэл элсэн эрэг нь баян бүрдээр солигдож, үе үеийнхний хүчин чармайлтын дагуу Ёу-Юй шянь одоо умард нутгийн жинхэнэ баян бүрд болжээ гэж хэллээ. Тэрээр зааварчилгаагаа санаж ойн товчоо, тэр ч байтугай Ёу-Юйгийн ногоон ургалт, элс багасах нутаг дэвсгэрт гарсан өөрчлөлтийн тухай сайтар тунгаан бодож, 31 настай "Ой бэлчээрийн хүн"-ий хувьд сэтгэл хөдлөлөө нууж чадсангүй.

Ван Шяолиний ажиллаж байсан Улиас ойн товчоо нь 1980 онд байгуулагдсан. Энэ нь аймгийн Ой, бэлчээрийн товчооны шууд харъяа есөн ойн товчооны нэг бөгөөд тус мужийн цорын ганц хиймэл ойн товчоо юм. Ойн бүс нь Муу-Усны элсэн цөлийн зүүн хязгаарт оршдог. Тус Улиас ойн товчоог 1980 онд байгуулахад ойн бүс дэх ойн бүрхэвч 0.4 хувиас бага байжээ. Ван Шяолинь:

- Ойн бүрхэвч ийм бага байгааг үл тоомсорлож үл болно. Шаньшигийн хойд хэсгийн цөлжилт, давсжилт, хуурайшилт зэрэг нь экологийн гол шинж чанар байж, усны хомсдол, ган, хуурайшилт ихтэй газар мод тарих нь худлаа, хачин жигтэй хэлэлцүүлэг гэж хүн бүр боддог гэж хэлэв.

Гэсэн хэдий ч аливаа зүйлд хүрэхэд хэцүү байсан ч үе үеийн хүмүүс дагаж мөрдөж, Яньмэний давааны дотор болон гаднах ногоон газрын зургийг хүрз барин тоймлодог. Товчоо байгуулагдсанаас хойш 40 гаруй жилийн турш Улиас ойн товчоо Ёу-Юйгийн үзэл санааг баримталж, Датун, Шуожөү хот орчмын цөлжилт, давсжилт, ган гачиг, экологийн хүндрэлийг шийдвэрлэхэд онцгойлон анхаарч, ялангуяа 2002 оноос хойш Ойн товчоо "Умард гурав"-ын дөрөв, тавдугаар шат төслийн хүрээнд газар нутгийг ногооруулах ажлыг эрчимжүүлсэн юм. Товчоо байгуулагдсанаас хойш нийт 1.1 сая мү талбайн эвдэрсэн ойг сэргээж, өөрчилсөн байна. Одоогийн байдлаар ойн талбайн ойн бүрхэвч 78.5 хувьд хүрч нэмэгджээ.

Шаньши мужид "Хөхөмдөг уул ус бол үнэт баялаг" нь бодит байдал болсон байна. Ван Шяолинь:

- Бид экологийн орчны чанарыг сайжруулахын зэрэгцээ баялгийн давуу талыг эдийн засгийн үр ашиг болгон хувиргах тухай судалж байна. Бид нэг талаас ойжуулалт, менежмент, хамгаалалтад тариаланчдыг татан оролцуулж, ойн эдийн засгийн орлогыг бий болгодог. Нөгөө талаас бид өвсний үрийн аж үйлдвэрийн хөгжлийг эрчимтэй дэмжинэ. Өнгөрсөн жил бид Агропирон/ (Agropyron cristatum)/, Бромус/ Bromus inermis Leyss/ зэрэг аймгийн хамгийн том 1000 мү талбай бүхий өвсний үржүүлгийн баазыг барьсан. Энэ жил зөвхөн өвсний үр, шинэхэн өвсөөрөө харин гурван сая гаруй юаний орлого олж, ногоон, цэцэглэн хөгжиж буй аж үйлдвэрийн хөгжил цэцэглэлтийг бодитоор хэрэгжүүлсэн байна гэж ярьлаа.  

 Ёу-Юй шяний байдлаас Шаньши мужийг олж хардаг гэдэгчилэн Шаньши муж нь Төрийн зөвлөлөөс баталсан цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, хянах зорилт бүхий 13 мужийн засгийн газрын нэгжийн нэг болохын хувьд Шаньшигийн хойд хэсгийн элсэн шуурганы бүс, Люйлян уулын экологийн эмзэг бүс, Фэнь голын усны эх үүсвэрийг хамгаалах бүс ба Шаньши мужийн өмнөд дэх экологи, эдийн засгийн цогцолбор бүсийг "Умард гурав"-ын төслийн бүтээн байгуулалтын гол зорилго болгон, галт уул, элсэрхэг газар, давслаг шүлтлэг газар дээр экологийг хамгаалах ногоон Цагаан хэрэмийг барих явдал юм.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : СОЛОНГО СЭТГҮҮЛ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл