solongonews
“Хятадын ардын чөлөөлөх армийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дүрэм”-ийг нийтлэв
2019-04-16 14:36
Засвар оруулсан “Хятадын ардын чөлөөлөх армийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дүрэм”-ийг нийтлэв.

Хятадын Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин засвар оруулсан “Хятадын ардын чөлөөлөх армийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дүрэм”-ийг шинэчлэн нийтэлж, 2019 оны 05-р сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ гэв.

Шинээр нийтэлсэн “Хятадын ардын чөлөөлөх армийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дүрэм”-д Ши Жиньпин даргын шинэ цаг үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл баримтлалаар удирдлага болгож, дарга Ши Жиньпиний цэрэг армиа хүчирхэгжүүлэх үзэл баримтлалыг хөгжүүлэн, цэргийн төв зөвлөлийн даргаар удирдуулсан механизмыг бүтээн байгуулна. Шинэ цаг үеийн цэрэг армийн үүрэг хариуцлагаа ухамсарлан, улс төр, өөрчлөлт, технологи, хуулийн дагуу цэрэг армиа хөгжүүлэн, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын онцлог шинжийг гүнзгий судалж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үндсэн үүрэг, ажлын хуваарилалт, гол арга хэмжээ, ажлын механизм, сэргийлэх гол ажил зэргийг шинжлэх ухаанчаар стандартчилна. Армийн нэгдмэл хүч, аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалах болон цэргийн хүчийг нэмэгдүүлэх, ажлын олон үүргийг хангалттай биелүүлэхэд чухал ач холбогдолтой гэж онцолсон байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл