solongonews
БНХАУ-ын Элчин сайдын яам оюутнуудтай нээлттэй уулзалт зохион байгуулав
2018-04-26 19:57
БНХАУ-ын Элчин сайдын яам оюутнуудтай нээлттэй уулзалт зохион байгуулав.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам 04-р сарын 25-нд нээлттэй уулзалт зохион байгуулж энэхүү хүрээнд Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Отгонтэнгэр их сургуулийн Сэтгүүл зүй, олон улсын харилцааны тэнхимийн багш, оюутнуудыг Элчин сайдын яаманд урьж нээлттэй уулзалт арга хэмжээ зохион байгууллаа. Багш, оюутнууд арга хэмжээний эхэнд Элчин сайдын яам болон яамтай танилцлаа. Тэд Элчин сайдын яамны дипломатын танилцуулсан Хятад, Монголын нөхөрлөлийн түүх сонсож, Хятадын бийрэн зураг зэрэг өв их соёлтой танилцлаа. Үүний дараа Элчин сайд Шин Хаймин багш, оюутнуудтай олон улсын нөхцөл байдал болон Хятад Монголын харилцааны талаар хэлэлцэж, оюутан залууст олон улсын харилцааны талаар нэгэн лекц уншсан юм.

Элчин сайд Шин Хаймин “Шинэ эрин үед Хятад, Монголын харилцааны мод шинэ мөчрүүд нэмнэ” сэдэвт лекц уншиж хэлэхдээ, одоогоор олон улсын байдал нарийн төвөгтэй, боломж, бэрхшээл зэрэгцэн оршиж байна. Гэвч хүн төрөлхтний энх тайван, хөгжил нь асар том агаад хориглож болшгүй юм. Ши Жиньпин дарга 2018 оны Бо-Ао-гийн чуулганы нээлтэд оролцож хэлсэн үгэндээ, Хятад Улс дэлхийн худалдааны тогтолцоог нээлттэй, хүртээмжтэй, шударга чиглэлд хөгжихөд түлхэц болоход ямагт хичээж ирсэн. Хятад Улсын гадагш нээсэн хаалга улам бүр том байх болно. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн “Бүс ба зам” санаачилга бол Хятад Улсын гадагш нээлттэй байх ерөнхий хөтөлбөр бөгөөд санаачилга дэвшүүлснээс хойш 5 жилийн хугацаанд улам олон улс орнуудыг дэмжлэгийг авч, санаачилга дагуух улс орнуудын ард түмэнд бодит ашиг тусын авчирсан байна. Монгол Улс Хятад Улсын нөхөрсөг хөршийн хувьд “Бүс ба зам” санаачилгын бүтээн байгуулалтыг эхлэх үеэс нь идэвхтэй дэмжиж оролцож, “Хөгжлийн зам” стратегийг дэвшүүлэн, “Бүс ба зам” санаачилгатай уялдуулахаар ажиллаж ирсэнд Хятадын тал сайшааж мөн талархалтай байна. Хятадын тад Монголын талтай хамтдаа хичээж “Бүс ба зам”-ыг бүтээж, хамтдаа хөгжиж, хамтдаа ашиг тус хүртэхэд бэлэн байна. Хятад, Монгол хоёр улс бол сайн хөрш, сайн найз, сайн түншүүд. Энэ сарын эхээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д болсон Бо-Ао-гийн 2018 оны чуулга уулзалтад оролцон мөн БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн нь хоёр улсын харилцааны хөгжилд түлхэц өгөхөд чухал ач холбогдолтой юм. Хятадын тал Монголын талтай хамтдаа хоёр улсын удирдагч нарын хүрсэн чухал тохиролцоо болон айлчлалын үр дүнг хэрэгжүүлж, хоёр улсын харилцааг шинэ шатанд ахиулан гаргахад түлхэц өгөхөд бэлэн байна гэв.

Элчин сайд Шин Хаймин мөн Солонгосын хойгийн нөхцөл байдал, БНХАУ болон АНУ-ын худалдааны зөрчилдөөн зэрэг асуудлыг ярив. Тэрээр хэлэхдээ, энэ жилийн эхээс Солонгосын хойг энх тайван хөгжил рүү нэг том алхам урагшилсан нь Хятад улс Солонгосын хойгтой холбоотой асуудлыг энх тайвнаар шийдвэрлэхэд түлхэц болоход бүтээлч үүрэг гүйцэтгэсэн. Цаашид Хятадын тал Солонгосын хойг болон Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд үргэлжлүүлэн өөрийн зохих хувь нэмрээ оруулах болно. Хятад Улс АНУ-тай “худалдааны дайн” хийхийг хүсэхгүй байгаа хэдий ч "худалдааны дайн”-ыг хийхээс айхгүй. Хятадын тал бие биеэ харилцан хүндэтгэх үндсэн дээр, яриа хэлцэл хийх замаар хоёр талын анхаарч буй асуудлыг эв зүйтэй, тэнцвэртэй шийдвэрлэж, харилцан ашигтай хамтын хожлыг биелүүлэхийг ямагт баримталдаг гэдгээ илэрхийлэв.

Элчин сайд Шин Хайминий илтгэлийг багш, оюутнууд таатай сонсож, 2019 онд Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болон олон улс, бүс нутгийн халуун сэдвүүдээр Элчин сайд Шин Хайминтай харилцан яриа хэлэлцлээ. Тэд Монголын залуучууд олон улс, бүс нутагт өрнөж буй асуудлуудад анхаарал хандуулахын зэрэгцээ Хятад Улсын хөгжлийн олот амжилтын магтаж, дэлхий нийт энх тайван амар амгалан байж, Монголын эдийн засаг хөгжин дэвшиж, ард түмэн аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Өнөөгийн Хятад Улс Ши Жиньпин даргын удирдлага дор өдөр өдрөөр хөгжиж асар их амжилтад хүрээд байна. Хөрш улсын хувьд Монгол Улс үүнд ихэж баяртай байдаг. Монголын тал Хятад Улсын хөгжлийн гал тэргэнд сууж, хамтын хөгжлийг биелүүлэхэд бэлэн байна. Өнөөдөр Монгол Хятад хоёр улс “Бүс ба зам” болон “Хөгжлийн зам”-аа нягт холбогдсон бөгөөд Хятад Улс, Хятад Улсын эдийн засагт анхаарал андуулах нь Монголын ирээдүй, хөгжилд анхаарал хандуулж буй хэрэг юм. Монголын залуус Хятад Монголын харилцааны хөгжлийн явцад бэрхшээлийг даван туулж, өөрийгөө хөгжүүлж, амьдралын зорилгоо биелүүлж, хоёр улсын нөхөрлөлийг залгамжлагч нь болохыг эрмэлздэг гэлээ.

Хэлэлцүүлгийн дараа Элчин сайд Шин Хаймин БНХАУ-ын Элчин сайдын яамыг төлөөлөн Отгонтэнгэр их сургуулийн Сэтгүүл зүй, олон улсын харилцааны тэнхимд оффисын зориулалтын тоног төхөөрөмж бэлэглэж, багш, оюутнуудад Монгол хэл дээрх “Баруунш зорчсон үлгэр” болон “Сүн улсын хүйтэн уулын бичиг” номыг бэлэглэж, тэднийг Хятадын соёлтой илүүтэй танилцаж, Хятадын түүхийг сонсож, шинэ эрин үед Хятад Монголын харилцааны модонд шинэ мөчрүүд нэмэхийг хүсэн урам өгч дэмжив.

БНХАУ-ын Элчин сайдын яамны Соёлын зөвлөх Ли Вэй, Улс төрийн газрын дарга Гу Имин, Отгонтэнгэр их сургуулийн Сэтгүүл зүй, олон улсын харилцааны тэнхимийн эрхлэгч Х.Энхтуяа нар дээр арга хэмжээнд оролцлоо.

Отгонтэнгэр их сургууль нь 1991 онд байгуулагдсан, Олон улсын харилцаа, Сэтгүүл зүй, Хууль зүй, Менежмент зэрэг мэргэжлүүдтэй, нийгэм, шинжлэх ухааны салбарт олон амжилт гаргасан Монгол Улсын нэр хүндтэй хувийн их сургууль юм. Тус сургууль нь мөн олон улсын өндөр түвшинд үйл ажиллагаатай, гадаадад өргөн харилцаатай бөгөөд оюутнууд Хятад , Англи гэх мэт гадаад хэлээр нийтлэг суралцдаг. Тус их сургуулийн төгсөгчид Монголын бүх түвшний төр засгийн болон гадаадын байгууллагад ажилладаг төдийгүй гадаадын холбогдох салбарт тодорхой нөлөө бүхий чадварлаг боловсон хүч болон бэлтгэгддэг байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : china-embassy
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл