
22-нд, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Кигалид хүрэлцэн очиж, Бүгд Найрамдах Руанда Улсад хийх төрийн айлчлалаа эхлүүлсэн байна.
Орон нутгийн цагаар оройн 8 цаг 50 минутад Ши Жиньпиний тусгай исэх онгоц Кигалийн олон улсын онгоцны буудалд газарджээ. Ши Жиньпин гэргийн хамт онгоцноос буух үе Руандагийн ерөнхийлөгч Паул Кагаме гэргийн хамт халуунаар угтан авсан байна.
Хоёр орны тэргүүн, хатагтай нар харилцан дотно найрсгаар ярилцсан байна. Ши Жиньпин Руандын засгийн газар, ард түмэнд, Хятадын засгийн газар, ард түмний дотнын мэндчилгээ, сайн сайхны өрөөлийг уламжиллаа. Ши Жиньпин: миний энэ удаагийн айлчлал бол Хятад улсын дарга анх удаагаа Руандад хийж буй айлчлал юм. Руандын нутагт хөл тавьснаас хойш тус улсын засгийн газар, ард түмний Хятадын ард түмэн хоорондын найрамдал нөхөрлөлийг гүн гүнзгий мэдэрлээ. Хоёр орон газар нутгийн хувьд алс зайдуу байсан ч хоёр орны харилцаа уламжлалт найрамдалтай бөгөөд хоёр ард түмэн хоорондын нөхөрлөл гүн зузаан юм. Дипломат харилцаа тогтоосон 47 жилийн турш, хоёр тал чин үнэнч найрамдал, эрх тэгш харилцахыг баримтлан, хоёр орны харилцаа эрүүл тогтвортой хөгжсөөр ирсэн юм. Өнгөрсөн оны 3-р сард ерөнхийлөгч Паул Кагаме Хятадад айлчлах хугацаандаа, бид хоёр орны харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааны талаар гүнзгий санал бодлоо солилцож, тохиролцсон нийтлэг ойлголтууд өнөө бүх талаар үр ашигтай хэрэгжиж байна гэж онцоллоо.
Паул Кагаме Руандын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс Ши Жиньпин даргын тус улсад хийж буй төрийн айлчлалыг халуунаар угтан авч, айлчлал бүрэн дүүрэн амжилтад хүрэхийг хүсэн ерөөжээ. Тэрээр: би өнгөрсөн жил Хятадад амжилттай айлчлан, бидний хэлэлцээ баялаг үр дүнд хүрснийг тод цээжилж байна. Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлал хоёр орны найрсаг хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлнэ гэдэгт итгэж байна хэмээн онцолжээ.
Руанд бол Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлалын гурав дахь өртөө юм. Тэрээр Өмнөд Африкт төрийн айлчлал хийж, Өмнөд Африкийн Йоханнесбургт болох БРИКС-ын орнуудын удирдагчдын Х уулзалтад оролцсоны дараа, эх орондоо буцах зам зуураа Маврикийд найрсаг айлчлал хийх юм.
