solongonews
ӨМӨЗО-ы дарга удирдлагууд өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойг тэмдэглэх хурлын шууд нэвтрүүлгийг үзлээ
2018-12-20 17:46
ӨМӨЗО-ы дарга удирдлагууд өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойг тэмдэглэх хурлын шууд нэвтрүүлгийг хүлээн авч үзсэн байна.

Хятадын улсын өөрчлөлт нээлтийн 40 жилийн  ойг тэмдэглэх хурал 12 дугаар сарын 18-ны өдөр болсон юм. Ли Жихэн, Бү Шяолинь, Ли Жя зэрэг ӨМӨЗО-ы дарга удирдлагууд хурлын шууд нэвтрүүлгийг хүлээн авч үзэн, Ши Жиньпин даргын тайланг сонссон байна.
Хурлын дараа Бү Шяолинь, Ли Жя, Насанмөнх зэрэг дарга удирдлага өөр өөрийн сэтгэгдлээ хуваалцсан байна.
Хятад улсын өөрчлөлт нээлтийн 40 жилийн  ойг тэмдэглэх хурлыг зохион байгуулсан нь алс хэтийг харсан явдал юм. Энэхүү хурал нь түүхэн чухал ач холбогдолтой юм. Дарга Ши Жиньпин 40 жилийн агуу амжилтууд, үнэ цэнэтэй туршлагуудыг дүгнэн, өөрчлөлт нээлтийн итгэл зоригийг тунхагласан. Өвөр Монголын бүх шатны намын зохион байгуулалт Ши Жиньпин даргын ярьсан ярианы ач холбогдлыг гүн гүнзгий ойлгож, илүү их зоригтой, илүү их хүчээр өөрчлөлт нээлтийг ахиулах хэрэгтэй хэмээн гэж онцолжээ.
 

Найруулагч: Saraa
Эх сурвалж : inews.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл