solongonews
Баруун бүсийн олон улсын XVII яармагийн нээлтэд баяр хүргэв
2018-09-21 17:27
Баруун бүсийн олон улсын XVII яармагийн нээлтэд баяр хүргэв

Синьхуа агентлагийн мэдээ: 20-нд Сычуань мужийн Чэндү хотод болсон Хятадын Баруун бүсийн олон улсын XVII яармагийн нээлтэд Ши Жиньпин дарга баярын цахилгаан илгээв.

Ши Жиньпин: Баруун бүсийн олон улсын яармаг бол Хятадын гадаадад нээлттэй чухал цонх, Хятадын баруун бүсийн “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтад оролцох, дэлхийн олон оронтой харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх чухал индэр юм. Баруун бүс өргөн уудам нутаг дэвсгэр, арвин их баялаг, асар их боломж, газар зүйн өвөрмөц давуу талтай, баруун бүсийг ихээр нээж хөгжүүлэх стратегийн бодлого хэрэгжүүлснээс хойш сайхан хөгжсөн нутаг юм. Баруун бүсийнхэн Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, хөгжлийн асар их нөөцөө дайчлан, эх газар, далай тэнгис, гадаад дотоодыг холбож, зүүн баруун хос чиглэлийн харилцан нээлттэй тогтолцооны чухал бүрэлдэхүүн болсон юм гэжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл