

Вьетнамын коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронг, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын ерөнхийлөгч Во Ван Тханг нарын урилгаар БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин өнөөдөр \12-р сарын 12-ны өдөр\ Вьетнамд төрийн айлчлал хийж эхэллээ.
Ши Жиньпиний хөлөглөсөн тусгай онгоц Вьетнамын нийслэл Ханойд буухад тус улсын ерөнхий сайд Фам Мин Жэн, Вьетнамын Коммунист намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын дарга, Төв хорооны Дотоод хэрэг хариуцсан сайд Фан Динь Чао, Вьетнамын Коммунист намын Төв хорооны Гадаад хэргийн сайд Ли Хуайжун нарын нам, засгийн газрын удирдагчид, орон нутгийн төлөөлөгчид халуун дотноор угтан авсан байна.
