БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Хэ Вэй 10-р сарын 13-14-ний өдрүүдэд Энэтхэгийн Шинэ Дели хотноо болсон Их 20-ын бүлгийн дарга нарын XIX уулзалтад оролцон илтгэл тавьжээ.
Хэ Вэй хэлэхдээ "Дэлхийн хөгжил урьд өмнө хэзээ ч байгаагүй сорилттой тулгарч байна. "Их 20" нь олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны гол форум болохын хувьд дэлхийн нийтийг хамарсан, илүү үр өгөөжтэй, уян хатан чанартай хөгжлийг ахиулж, хөгжиж буй орнуудад илүү их дэмжлэг үзүүлэх ёстой. Их 10-ын орнуудын хууль тогтоох байгууллагууд харилцаа холбоо, солилцоогоо бэхжүүлж, хөгжил, эв нэгдэл, хамтын ажиллагаа, хүртээмжтэй, нээлттэй байх зэрэг хамтын ажиллагааны үзэл баримтлалыг баримталж, дэлхийн хөгжилд шинэ түлхэц өгч байна. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг бүх талуудтай хамтаар идэвхтэй хэрэгжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын байгуулалтыг ахиулж, сайн сайхан ирээдүйг хамтдаа байгуулахад Хятад улс бэлэн байна" гэжээ.
