solongonews
Ши Жиньпин Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын ТУЗ-ийн гишүүдтэй уулзав
2018-04-11 16:43
Ши Жиньпин Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын ТУЗ-ийн гишүүдтэй уулзав.

2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Хайнань мужийн Бө-Ао дахь төрийн зочид буудалд Хятад улсын дарга Ши Жиньпин  Бө-Аогийн Азийн чуулганы ТУЗ-ийн өнөөгийн болон шинэ сонгуулийн гишүүдтэй  уулзав.

Ши Жиньпин: Бө-Аогийн Азийн чуулга уулзалтыг 1997 оны Азийн банк санхүүгийн хямралын дараа байгуулсан нь Азийн орнууд хүчээ нэгтгэн, өрсөлдөөн сорилттой хамтдаа тулах нийтлэг ойлголттой  байсныг илрэл бөгөөд энэ нь бүс нутгийн эдийн засгийн интеграцчилан хөгжих  шаардлагад нийцсэн гэдгийг харуулсан юм. Чуулга уулзалт байгуулагдсан 17 жилд,  Ази тивд суурилан, дэлхийд хандаж, Азийн хүсэл зорилгыг нэгтгэж, Азийн хөгжлийг ахиулан, Азийн хувь заяаны хамтын цогц байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм  гэжээ.

Ши Жиньпин: Хятадын өөрчлөлт  нээлтийн 40 жилийн туршлагаас үзвэл, Хятадын хөгжил дэлхийтэй салшгүй холбоотой, дэлхийн хөгжил ч Хятадтай салшгүй холбоотой юм. Хятад улс өөрчлөлт нээлтийн  бодлого хэрэгжүүлэн, улс орноо хөгжүүлж, гайхамшгийг бүтээсний зэрэгцээ өөрийн орны хөгжлөөр дэлхий дахины хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан юм  гэжээ.

Уулзалтад Дин Шюешян, Лю Хэ, Ян Жечи, Ван И, Хэ Лифэн нар  байлцжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл