Ши Жиньпин дарга 09-р сарын 05-нд Ардын Хурлын Танхимд Зимбабвегийн Ерөнхийлөгч Эммерсон Мнангагваг хүлээн авч уулзав.

Ши Жиньпин: - Хятад, Зимбабве бол сайн анд, сайн түнш, сайн ахан дүүс байсаар ирсэн юм. Хятад улс Зимбабвегийн засгийн газар тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалахыг дэмжиж, Зимбабве гадаадын хөндлөнгийн оролцоог эсэргүүцэн, өөрсдөө сонгосон хөгжлийн замыг нь дэмжсээр ирсэн юм. Хоёр тал шинэ цаг эринд харилцаа холбоогоо өргөтгөн, улс төрийн итгэлцлээ бататган, харилцан өөрсдийн үндсэн ашиг сонирхол, чухал асуудлаар харилцан дэмжлэг үзүүлэн, эрх баригч намын засаглалын туршлага солилцоход бэлэн байна. Хятад улс Зимбабвегийн эдийн засгаа хөгжүүлэх чармайлтыг үнэлж, үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх болно. Хоёр тал шинэ хэлбэрээр шинэ салбарт хайлт хийж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны тогтвортой хөгжлийг түргэтгэн, олон улсын үйл хэргээр харилцаа холбоогоо нягтруулан, хөгжиж буй орнуудын хамтын ашиг сонирхлыг хамгаалахад бэлэн байна гэжээ.
