solongonews
Нээлттэй хамтын ажиллагааны чиг хандлагыг баримталж, хамтдаа хөгжих шинэ зам нээе
2018-11-22 17:35
Нээлттэй хамтын ажиллагааны чиг хандлагыг баримталж, хамтдаа хөгжих шинэ зам нээе

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад харилцааны сайд Ван И, Ши Жиньпиний даргын Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын албан бус XXVI хуралд оролцож, Папуа Шинэ Гвиней, Бруней, Филиппинд хийсэн айлчлал, Папуа Шинэ Гвинейд Хятадтэй дипломат харилцаа тогтоосон Номхон далайн арлын орнуудын удирдагчдын уулзалтад оролцсон тухай ярьсан байна. 

11-р сарын 15-21-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын албан бус XXVI хуралд оролцон, Папуа Шинэ Гвиней, Бруней, Филиппин улсад төрийн айлчлал хийж, Номхон далайн арлын орнуудын удирдагчидтай уулзалт хийсэн юм. Аялал өндөрлөх үеэр, Гадаад харилцааны сайд Ван И сэтгүүлчдэд хандан энэ удаагийн айлчлалын тухай танилцууллаа. 

Ван И: Ши Жиньпин дарга айлчлах хугацаандаа, АПЕК-ийн гишүүдтэй бүс нутгийн эдийн засгийн интегралчлалын арга зам, Зүүн Өмнөд Азийн хөрш орнуудтай стратегийн хамтын ажиллагаа өрнүүлэх тухай зөвшилцөж, Номхон далайн арлын орнуудтай тогтвортой хөгжлийн төсөл боловсруулсан юм. Энэ айлчлалаар хувь заяаны хамтын цогц байгуулах санаачилга гаргаж, хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн, Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтыг дэмжиж, олон талт үзлийг баримтлан, хамтдаа хөгжихийн тулд илүү өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрч, илүү их хүчийг бий болголоо. Худалдааг ивээх үзэл, ганц талт үзэл газар авч, улс төрийн хүчирхийлэл өндийж буй олон улсын нөхцөлд, Хятадын баримталж буй харилцан ашигтай, хамтдаа хөгжих, хамтдаа зөвшилцөж, хамтдаа ашиг олох үзэл баримтлал их гүрний бүтээлч, хариуцлагатай, зүй ёсны дүр төрхийг харуулсан хэмээн гадаад дотоодын шинжээчид үзсэн гэж онцолжээ.

Нэг. Нээлттэй, багтаамжтай үзэл баримтлалын дагуу Ази, Номхон далай, дэлхийн хамтын ажиллагааг хөтлөн удирдана.

Ван И: Дэлхийн эдийн засгийн тогтвортойгүй хүчин зүйл нэмэгдсээр байгаа нөхцөлд, Ази, Номхон далайн бүс нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөх хүч болохын хувьд олны анхаарлыг татаж байна. АПЕК-ийн энэ удаагийн чуулганд Ши Жиньпин дарга олон улсын хамтын нийгэмлэгт  тулгарч буй сорилтуудыг гүнзгий задлан шинжилж, Ази, Номхон далайн бүс, дэлхийн эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагаанд “Хятадын төлөвлөгөө”, “Хятадын оюун ухаан”-ыг нэмэрлэн, олны анхаарлыг татаж, эерэг нөлөө үзүүллээ.

Нээлттэй хамтын ажиллагааны ерөнхий хандлагыг тодорхойлов. Дэлхий дахин сүүлийн 100 жилд байгаагүйгээр хувьсаж, хүн төрөлхтөн хамтран ажиллах буюу сөргөлдөх, нээлттэй байх буюу хаалттай байх, хамтдаа ашиг хүрэх буюу ганцаарчлан тоглох зэрэг сонголтын өмнөх уулзвар”-т ирлээ. Ши Жиньпин дарга орчин үеийн түүхийг гүнзгий дүгнэсний үндсэн дээр эдийн засгийн даяаршлын ерөнхий чиг хандлагыг оновчтой барьж, нээлттэй байр сууринаас нийтлэг эрх ашгаа нэмэгдүүлж, улс орнуудын иргэдэд улам их үр өгөөж хүртээнэ гэлээ. Багтаамжтай байр сууринаас банк санхүүгийн туршлага солилцохыг ахиулан, инновацаар удирдуулж, эдийн засгийн өсөлтийн шинэ тулгуур цэг байгуулах санаачилга гаргасан. Тогтсон хэм хэмжээ, зарчимд тулгуурлан, глобал засаглалыг боловсронгуй болгохыг уриалсан. Ши Жиньпин дарга илтгэлдээ хаалгаа хааж, хувиа хичээх нь хэнд ч ашиггүй, харин нээлттэй хамтран ажиллаж байж хөгжлийн улам олон боломж, орон зай гаргана гэсэн. Энэ нь түүний Хятадын Олон улсын импортын анхдугаар экспогийн нээлтэд хэлсэн үгтэй яв цав нийцэж, нээлттэй эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, арга замыг тодорхойлон, их гүрний удирдагчийн алсыг харсан, хариуцлагатай хандлагыг харууллаа.

Хамтын хөгжлийн шинэ төлөвийг зураглав. Өнөөгийн дэлхий ертөнцөд хөгжил, өөрчлөлтийн хувьсал давалгаалж, эдийн засгийн өсөлтийн шинэ хуучин хөдөлгөх хүч бүрэн солигдоогүй, хөгжил тэнцвэргүй хэвээр байна. Ши Жиньпин, дэлхийн болон цаг үеийн хөгжлийн өндөрлөгөөс дэлхийн улс орнууд хөгжлийн эрхээ шударгаар эдлэх ёстой. Хөгжиж буй орнуудын ард түмний сайн сайхан амьдралын төлөөх хүсэл тэмүүллийг хориглож болохгүй. Хөгжлийн төлөө хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, шударга, тэнцвэртэй түншийн харилцаа тогтоож, хамтын хөгжлийн боломж, орон зай гаргаж, улс орнуудын ард түмнийг бүгдийг нь сайхан амьдруулах нь хамгийн шударга үйлс мөн. Инновацаар хөдөлгөх хүч болгон, дижитал эдийн засгийн нөөц боломжийг нээж, олон улсын ниновацын солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, технологийн амжилт, үр өгөөжийг улам олон орны, ард түмэнд шударга хүртээх ёстой. Дэд бүтцээр холбогдохыг ахиулж, багтаамжтай хөгжилд түлхэц өгөх хэрэгтэй гэсэн. Энэ байр суурь цагийн аяст зохицож, олны сэтгэлд хүрсэн юм.

Түншлэлийн үзэл баримтлалын эерэг энергийг уламжлав. АПЕК сүүлийн 30 жилийн хамтын ажиллагааг туулж, “харилцан итгэлцсэн, багтаамжтай, хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх” түншийн харилцаа нь гишүүн орнуудын хамтын дуу хоолой болж, улс орнууд хоорондын харилцааг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэж ирлээ. Дэлхийн улс орнуудын нөхцөл ялгаатай байна. Үүнтэй холбогдуулж Ши Жиньпин дарга хэлсэн үгэндээ, өөр соёл, өөр тогтолцоо, өөр хөгжлийн зам хоорондын солилцоо хүн төрөлхтний нийгмийн хөгжилд асар их хөдөлгөх хүч болж байгаа учраас дээрэнгүй үзэл, ганц талт үзлээ орхин, харилцан хүндэтгэж, багтаамжтай хандан, адил талаа нэгтгэн ялгаагаа хойш тавьж, эвтэй зэрэгцэн орших хэрэгтэй гэсэн. Энэ нь олон улсын хэмжээнд өрнөж буй геополитикийн өрсөлдөөн, хүйтэн дайны сэтгэхүйд хариу өгч, Ази, Номхон далайн бүс, бүх дэлхийн хамтын ажиллагааг эерэг энергиэр сэлбэсэн юм.

Ван И: Хуралд оролцсон удирдагчид Ши Жиньпин даргын илтгэлдээ дэвшүүлсэн санаачилгад идэвхтэй, эерэг хариу үйлдэл үзүүлж, олон талт үзэл, олон талт худалдааны системийг хамгаалж, худалдааг ивээх үзлийг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн юм. Хурлын үеэр Ши Жиньпин дарга БНСУ, Индонез, Чили зэрэг олон орны удирдагчтай уулзаж, хоёр талт, мөн бүс нутаг, дэлхийн анхаарал татсан асуудлаар санал солилцож, олон нийтлэг ойлголтод хүрсэн гэжээ.

Хоёрт. Сайн хөршийн уламжлалт найрамдлыг бэхжүүлж, Хятад Бруней, Хятад Филиппиний харилцааг ахиулав.

Ван И: Бруней, Филиппин бол Хятадын тэнгис дамнасан сайн хөршүүд юм. Сүүлийн жилүүдэд төрийн тэргүүний дипломат харилцааны удирдлагаар Бруней, Хятадын харилцаа эрүүл, тогтвортой хөгжиж, түүхийн хамгийн таатай цаг үедээ орлоо. Хятад, Филиппиний харилцаа хүндрэл бэрхшээл туулж, улам сайжирч, үсрэнгүй хөгжиж байна. Ши Жиньпин дарга энэ удаа тус хоёр улсад анхныхаа айлчлалаа хийсэн нь Хятадын төрийн тэргүүн 13 жилийн дараа эдгээр улсад хийсэн айлчлал боллоо. Хятад Бруней, Хятад Филиппиний харилцаанд хөгжлийн томоохон боломж тохиож байна гэжээ.

Ши Жиньпин дарга Брунейн султан Хасаннар, Филиппиний ерөнхийлөгч Дутерте нартай шинэ эринд хоёр талын харилцааг хөгжүүлэх тухай хэлэлцэж, хоёр талын харилцааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхээр санал нэгдлээ. Хятад Брунейн харилцааг стратегийн түншийн харилцаа болгож шат ахиулав. Хятад Филиппин иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны харилцаа тогтоосноо зарлалаа. Хятад Бруней, Хятад Филиппин Өмнөд Хятадын тэнгист өргөн дэлгэр хамтын ашиг сонирхолтой, улс орнууд санал зөрөлдөөнөө найрсгаар зөвшилцөн зохицуулж, тэнгис дэх хамтын ажиллагаа, Өмнөд Хятадын тэнгисийн үйл ажиллагааны дүрмийн тухай зөвшилцлөө үргэлжлүүлж, бүс нутгийн орнууд Өмнөд Хятадын тэнгисийн тогтвортой байдлыг хамгаалах хүсэл, оюун ухаан, хүчин чадлыг харуулах ёстой гэжээ.

Гурав. Үнэн бодит, ойр дотно байх үзэл баримтлалаар Хятад ба арлын орнуудын хэлбээ холбоог бэхжүүлэв.

Номхон далайн арлын орнууд Хятадын холын хөрш, XXI зууны тэнгийн торгоны замын үргэлжлэл бүсэд байрладаг Ази, Номхон далайн их гэр бүлийн гишүүд юм. Ши Жиньпин дарга Папуа Шинэ Гвинейд анх удаагаа айлчилж, 4 жилийн дараа арлын орнуудын удирдагчидтай дахин уулзсан нь Хятад ба арлын орнуудын харилцааны хөгжилд шинэ ач холбогдолтой болсон юм.

Хоёр талын хамт урагшлах хүсэл эрмэлзэл хүчтэй байлаа. Ши Жиньпин дарга Папуа Шинэ Гвинейн амбан захирагч Боб Дадае, ерөнхий сайд Петер Онейл нартай хэлэлцээ хийж, нэгдсэн уулзалтад оролцохоор ирсэн арлын орнуудын удирдагчидтай уулзан, хоёр талын болон нийтлэг харилцааг харилцан хүндэтгэсэн, хамтдаа хөгжсөн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгохоор санал нэгдсэн юм. Ши Жиньпин дарга шинэ нөхцөл байдалд Хятад улс арлын улстай тогтоосон харилцаагаа эрчимжүүлэх улс төрийн бодлогоо танилцуулж, олон улсын байдал яаж өөрчлөгдсөн ч Хятад улс арлын улсуудтай хамтдаа урагшилж, харилцан туслах сайн найз, сайн түнш байх болно. Хоёр тал найрамдлаа бататган, хамтын ажиллагаагаа ахиулж, Хятад ба арлын орнуудын харилцааны саруул ирээдүйг нээхийг онцолсон юм. Арлын орны удирдагчид: Хятад бол  арлын орнуудын Номхон далайн эрэг дэх сайн хөрш, хөгжлийн хэтийн төлөвийг биелүүлэх, ард иргэдийн амьжиргааг сайжруулах, тулгамдсан асуудлын эсрэг арга хэмжээ авахад хамт байх улс юм. Арлын улсууд Хятадтай тогтоосон харилцаагаа чухалчилж байна. Хятадын хөгжлийн туршлагаас суралцан, Хятадын хөгжлийг даган урашилж, Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцон, хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулахад бэлэн байна гэжээ.

Ван И: Ши Жиньпиний Номхон далайн орнуудад хийсэн айлчлал Хятад улс Номхон далайн арлын хөгжиж буй орнуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх сонирхолтой байгаа гэсэн ил тод дохио, урт хугацаанд өөрчлөгдөхгүй стратегийн сонголт юм. Хятад ба арлын орнуудын хамтын ажиллагаа нээлттэй, ил тод, ямар нэг улс төрийн болзолгүй, хэн нэгэн гуравдагч этгээдэд хандаагүй, ямар нэг хувийн эрх ашгийн төлөө бус, цаг хугацаа ба түүхэн шалгалт, олон улсын хамтын нийгэмлэгийн шүүмжийг даах болно. Хоёр талын хамтын ажиллагаа хөгжсөн орнууд хоорондын хамтын ажиллагаа, хөгжсөн орнууд, анд нөхөд хоорондын дэмжиж туслах харилцаа бөгөөд амьжиргааны асар их хүчтэй, алс хэтийн ирээдэйтэй юм гэжээ. 

Дөрөв. Өөрчлөлт нээлтийн бодлогоо баримталж, Хятад улсын хөгжлийн боломжийг хуваалцана.

Хятад улсын өөрчлөлт нээлтийн 40 жилийн ой энэ онд тохиож байна. Өөрчлөлт нээлтийн бодлого Хятад улсад гайхамшгийг бүтээсэн төдийгүй дэлхийд ч асар их боломж нээж өгсөн. Ши Жиньпин дарга энэ айлчлалын үеэр өөрчлөлт нээлтийн стратегиа олон удаа тайлбарлаж, Хятадын шинэ ээлжийн илүү нээлттэй бодлогыг танилцуулж, төрийн засаглалаар санал бодлоо солилцон, Хятадын хөгжлийн ирээдүйг улс орнуудад ойлгуулж, Хятадын хөгжлийн боломжид хүлээлт үүсгэж чадлаа. 

Ши Жиньпин дарга энэ жил Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын оны хурал, Хятадын олон улсын импортын анхдугаар экспод Хятад улсын өөрчлөлт нээлтийн тухай ярьсан бол энэ удаа АПЕК-ийн хуралд тавьсан илтгэлдээ өөрчлөлт нээлтийн 40 жилийн ололт амжилтыг танилцуулж, шинэчлэлийн бодлогоо эрчимжүүлж, улам нээлттэй болгох үндэсний стратегиа тайлбарлан, БНХАУ өөрчлөлт нээлтээ гуйвшгүй баримталж, орчин үеийн эдийн засгийн систем байгуулан, хөрөнгө оруулалт, бизнесийн орчноо улам сайжруулна гэжээ.

Ши Жиньпин хуралд оролцогсдод Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтын амжилтыг танилцуулж, холбогдох улс орнуудтай хамт хэлэлцэн, хамтран байгуулж, хамт хуваалцах зарчмаар Нэг бүс нэг замыг хамтдаа байгуулж, улс орнуудын ард түмэнд үр ашгийг нь хүртээхийг хүсэж байна хэмээгээд, талуудыг ирэх жил Хятадад болох Нэг бүс нэг замын олон улсын хамтын ажиллагааны 2-р чуулга уулзалт, Хятадын олон улсын импортын 2-р экспод оролцохыг урьжээ.

Ван И: Ши Жиньпин даргын энэ айлчлалаас энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамтын хөгжил бол түүхэн хөгжлийн зайлшгүй сонголт бөгөөд хүн төрөлхтний хамтын хүсэл гэдийг дахин ухамсарлаж байна. Хятад улс өөрийн мөрөөдийг дэлхийн дахины мөрөөдөлтэй холбож, өөрийнхөө хөгжлөөр дэлхийн улс орнуудын хөгжилд боломж олгосоор ирсэн. Бид цаашид Ши Жиньпин даргын гадаад бодлогын үзэл баримтлалыг дагаж мөрдөн, энх тайван хөгжлийн замаар гуйвшгүй замнан, харилцан ашигтай хамтдаа ашиг олох нээлттэй стратеги хэрэгжүүлж, “Хос зуун жилийн төлөвлөгөө”, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтын төлөө дэлхийн улс орнуудтай идэвхтэй харилцаж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэн, хүн төрөлхтний энх тайван, хөгжлийн үйл хэрэгт илүү их дэм болохын төлөө хичээн зүтгэнэ гэжээ. 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл