
Хоёр хурлын үеэр дарга Ши Жиньпин Жянсү мужийн төлөөлөгчийн хэлэлцүүлэгт оролцож, өндөр төвшний хөгжлийг дэмжих, Хятад маягийн орчин үеийн байдлыг сайжруулах тухай төлөвлөлт хийсэн бөгөөд шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлэх тухай голчлон ярьсан байна. “Өндөр чанартай хөгжлийг дэмжих ажлыг тэргүүнд тавьж, орон нутгийн байдалд тохируулан шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлэх”-ийг онцлов.
Тэрээр:
- Шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлэх нь уламжлалаа орхино гэсэн үг биш, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчнийг хөгжүүлэх нь уламжлалт үйлдвэрлэлийг үл тоож орхих тухай биш. Тунгааж бодолгүйгээр яаран хөдөлж хөөс болгохоос зайлсхийх хэрэгтэй, нэг загварт баригдаж болохгүй. Шинжлэх ухаан технологи болон үйлдвэрлэлийн инновацийг уялдаатай явуулж, тэдгээрийн үр бүтэмжийг хэрэглээнд нэвтрүүлэхийг нэмэгдүүлж, уламжлалт үйлдвэрлэлийн хэлбэрийг өөрчлөн сайжруулж, стратегийн чанартай шинэ үйлдвэрлэл хөгжүүлэн, ирээдүйн үйлдвэрлэлийг бүтээн байгуулж, орчин үеийн үйлдвэрлэлийн тогтолцоог хурдтай бүрдүүлэх хэрэгтэй гэж хэлэв.
Өндөр чанартай хөгжлийг сайжруулах нь бүх нам, бүх нийгмийн зөвшилцөл, ухамсартай үйл ажиллагаа болж байгаа төдийгүй эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол сэдэв болжээ. Түүний дотоод шаардлагын нэг болсны хувьд шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчнийг хөгжүүлэхэд “ удаан байж болохгүй”.
“Орон нутгийн байдалд нь тохируулах” нь дарга Ши Жиньпиний ямагт чухалчилж буй аргын онол болно. Үйлдвэрлэлийн харьцаа нь эрхбиш үйлдвэрлэлийн хүчний хөгжлийн шаардлагад зохицож, шинэ чанар үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлэхэд эрхбиш газар орны байдалтай зохицолдох хэрэгтэй.
Энэ удаа Жянсү мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцох үеэр дарга Ши Жиньпин:
- Олон газар орон тодорхой байдлыг баримталж, орон нутгийн үнэн бодитойг эрхэмлэж, тухайн нутгийн баялгийн нөөц, аж үйлдвэрийн суурь нөхцөл, судалгааны нөхцөл боломж зэргээр суурилж, шинэ аж үйлдвэр, шинэ хэв загвар зэргийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж хэллээ.
