solongonews
Хань Жэн Мексикийн Гадаад хэргийн сайд Барсенатай уулзав
2023-12-07 10:10
Хань Жэн Мексикийн Гадаад хэргийн сайд Барсенатай уулзав.

        Хятадын дэд дарга Хань Жэн 12-р сарын 6-нд Мексикийн Гадаад хэргийн сайд Барсенатай Бээжин хотноо уулзжээ.

        Хань Жэн:

        Дарга Ши Жиньпин, ерөнхийлөгч Лопез нарын стратегийн удирдлага дор Хятад, Мексикийн харилцаа үйл ажиллагаагаа өндөр түвшинд хадгалж,тэдний стратегийн, нөхөн сэргээх, харилцан ашигтай шинж чанарыг байнга онцлон тэмдэглэж байна. Энэ онд Хятад, Мексикийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байна. Хоёр тал хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн чухал зөвшилцлийг хэрэгжүүлж,улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж,бие биеэ тууштай дэмжин,бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, ард түмний хэлхээ холбоог өргөжүүлэх хэрэгтэй байна.Саяхан Мексикийн Номхон далайн эрэгт болсон хар салхины гамшигт эмгэнэл илэрхийлж,гамшгийн дараах сэргээн босголтод Хятад улс Мексикт дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.

        Барсена:

        - Мексикт хүндрэлтэй тулгарахад үргэлж цаг тухайд нь тусламж үзүүлж байдагт Хятадын талд талархаж байна.Мексикийн тал дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн томоохон санаа, санаачилагын цувралыг өндрөөр үнэлж, хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн чухал зөвшилцлийг чин сэтгэлээсээ хэрэгжүүлэн, хоёр талын болон олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Мексик Хятадын харилцааны тасралтгүй хөгжлийг дэмжихэд Хятад улстай хамтран ажиллахад бэлэн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл