ХКН зохион байгуулж, олон орны коммунист нам оролцож буй Карл Марксын мэндэлсний 200 жилийн ойн тусгай сэдэвт симпозиум 05-р сарын 28-нд Шэньжэньд нээгдлээ. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин хуралд баярын захидал илгээв.
Ши Жиньпин баярын захидалдаа: Хүн төрөлхтний үзэл санааны түүхэнд шинжлэх ухаанч, үнэн ёсны чанар, нөлөөлөх хүч, өргөн дэлгэрсэн хэмжээгээрээ ямар ч үзэл Марксын үзлийн өндөрлөгт хүрээгүй юм. Ямар ч үзэл санаа Марксын үзэл шиг дэлхийн дахинд ийм их нөлөө үзүүлээгүй билээ. ХКН шинжлэх ухаанч байр сууриар шинжлэх ухаанд хандаж, үнэн ёсоор үнэн ёсыг эрэлхийлж, Марксын үзлийг Хятадад хэрэгжүүлэх, цаг үеийн онцлогт тохируулах, нийгэм, олон нийтэд таниулах талаар цуцалтгүй хүчин чармайлт гаргаж, онолын шинэчлэлүүд хийж, шинэ эринд Хятадын онцлогтой социализмыг ахиулж, шинжлэх ухаанч социализмын XXI зуун дахь хүчирхэг амьдрах хүчийг харуулсан гэжээ.
Тэрээр: Бид ХКН зэрэг дэлхийн олон орны улс төрийн нам, улс төрийн байгууллагатай хамт яриа хэлэлцээгээ эрчимжүүлж, солилцоогоо гүнзгийрүүлэн, хамтын ажиллагаа өрнүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг ахиулж, сайн сайхан дэлхийн ертөнцийг цогцлоон бүтээхэд оюун ухаан, хүч чадлаа нэмэрлэхэд бэлэн байна гэжээ.
Энэ удаагийн симпозиум XXI зууны Марксын үзэл, дэлхийн социализмын ирээдүй сэдвийн дор болж, 50 гаруй улс орны 75 коммунист намын 100 гаруй удирдагч, төлөөлөгч оролцож байна.
