Хоёрдугаар сарын 01-нд хэвлэгдэх Чюши сонины 3-р хэвлэлд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпиний "Эх орныхоо экологийн соёлын бүтээн байгуулалтыг шинэ түвшинд гаргая" сэдэвт өгүүллийг нийтэлнэ.
Өгүүлэлд:
Экологийн соёлын бүтээн байгуулалт Хятадын үндэстнүүдийн тогтвортой хөгжлийн үндсэн төлөвлөгөөний чухал агуулга учраас эдийн засаг, нийгмийн хөгжлийг экологийн соёлын бүтээн байгуулалттай нэгдсэн журмаар төлөвлөж, намын удирдлага, социалист тогтолцооны "Хүчээ нэгтгэн чухал ажлыг биелүүлдэг" улс төрийн давуу тал, өөрчлөлт нээлтийн 40 жилд хуримтлуулсан эд материалыг гүйцэд ашиглан, экологийн соёлын бүтээн байгуулалтаа эрчимжүүлж, холбогдох асуудлыг сайтар зохицуулан, бохирдуулалтыг сэргийлэх ажлаа чанаржуулж, эх орны экологийн соёлын бүтээн байгуулалтыг шинэ түвшинд гаргах хэрэгтэй. Экологи бол намын үүрэг хариуцлагатай холбоотой улс төрийн том асуудал, мөн иргэдийн амьжиргаатай холбоотой нийгмийн том асуудал юм. Тиймээс ард түмний санаа бодол, хүсэл мөрөөдөлд идэвхтэй хариу өгч, экологийн соёлын бүтээн байгуулалтдаа хүч тавин иргэдийн өдөр ирэх тусам нэмэгдэж буй экологийн эрэлт хэрэгцээг хангах хэрэгтэй гэсэн байна.
Өгүүлэлд:
Шинэ эринд экологийн соёлын бүтээн байгуулалтыг ахиулахад дараах хэдэн зарчмыг хатуу мөрдөх хэрэгтэй.
Нэг. Хүн байгалийн эв зохицлыг хангах.
Хоёр. Бохирдолгүй ногоон уул ус, алт мөнгөнөөс илүү үнэ цэнтэй гэдгийг цаг ямагт ухамсарлах.
Гурав. Экологи бол иргэдэд нийтэд нь хүртээмжтэй үр өгөөж болно.
Дөрөв. Уул ус, өвс ургамал бол амь насны хамтын цогц мөн.
Тав. Хамгийн хатуу дүрэм тогтолцоо, хамгийн чанга хуулийн засаглалаар экологийг хамгаалах
Зургаа. Дэлхийн экологийн соёлын бүтээн байгуулалтыг хамтдаа эрэлхийлэх хэрэгтэй гэж нийтэлсэн байна.
