ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Аудри Азулей ойрын өдөр Синьхуа агентлагийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа: - Охид бүсгүйчүүдийн боловсролын салбарын ЮНЕСКО-гийн тусгай элчийн хувьд Хятад улсын дарга Ши Жиньпиний гэргий Пэн Лиюань маш чухал үүрэг гүйцэтгэж, багш нарын хүйсний эрх тэгш байдлыг хангах, охид эмэгтэйчүүд боловсролоор дамжин, биеэ даахад нь маш их хувь нэмэр оруулсан юм. ЮНЕСКО урт хугацааны турш түншлэлийн харилцаатай байгаа Хятад улсыг сайшааж байна гэжээ.
2014 оны 03-р сард Ши Жиньпин дарга, гэргий Пэн Лиюаний хамт ЮНЕСКО-д айлчилснаар Хятад, ЮНЕСКО-гийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан юм. Боловсролоос гадна Хятад, ЮНЕСКО хоорондох Африкийн дэлхийн өвийг хамгаалах, сэргээн засварлах, хиймэл оюун ухаан зэрэг хамтын ажиллагааны төслүүд үр ашигтай хэрэгжиж байна гэж Аудри Азулей хэлжээ.
Пэн Лиюань охид бүсгүйчүүдийн боловсролын ажлын хөгжлийг дэмжиж байна
2019-03-25 16:33
Пэн Лиюань охид бүсгүйчүүдийн боловсролын ажлын хөгжлийг дэмжиж байна.
Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
