БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНИУ, МХУ, БНФУ-д хийсэн төрийн айлчлалаа өндөрлүүлээд өнөөдөр буюу 03-р сарын 27-нд Бээжин хотноо буцаж ирсэн байна.
Ши Жиньпин даргын гэргий Пэн Лиюань, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, Төв хорооны Тамгын газрын дарга Дин Шюешян, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад хэргийн ажлын зөвлөлийн тамгын газрын дарга Ян Жечи, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И, БХ-ын УТЗЗ-ний орлогч дарга, Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны дарга Хэ Лифэн зэрэг айлчлалын багийн гишүүд Бээжинд хамт ирсэн юм.
03-р сарын 26-ны үдээс хойш Ши Жиньпин дарга Парис хотоос эх орондоо буцах аянаа эхлүүлсэн юм. Францын төрийн нэр хүндтэй удирдлагууд онгоцны буудалд хүрэлцэн ирж үдэн мордуулжээ.
