solongonews
Ши Жиньпин АПЕК-ийн орнуудын удирдагчдын албан бус XXVI уулзалтад үг хэлэв
2018-11-18 20:17
Ши Жиньпин АПЕК-ийн орнуудын удирдагчдын албан бус XXVI уулзалтад үг хэлэв.

АПЕК-ийн орнуудын  удирдагчдын албан бус XXVI уулзалт 18-нд  Папуа Шинэ Гвинейн  нийслэл Моресби  хотод  болж, Хятад улсын  дарга Ши Жиньпин оролцлоо.  Тэрээр: Ази-Номхон далайн  бүс нутгийн эдийн засгийн цогцууд эдийн засгийн даяаршил, хөгжлийн урсгалыг  дагаж, бүс нутгийн интегралчлалын зарчмыг баримтлан,  дэлхийн  нээлттэй  эдийн  засаг байгуулах чигийг  барьж, Ази-Номхон далайн хамтын  ажиллагааг эрчимжүүлэн, шат ахиулах ёстой.  Хятад улс Ази-Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны үйл хэрэгт гүнзгий  оролцож, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн, талуудтай ажил хэрэгч хамтын  ажиллагаагаа гүнзгийрүүлж, Ази-Номхон далайн бүсийн хөгжилд шинэ хувь нэмэр  оруулахад бэлэн байна гэжээ.

 

Энэ уулзалт  "Хүртээмжтэй  боломжийг ашиглан, дижитал ирээдүйг угтая" уриан дор болж байна. Ши Жиньпин  дарга илтгэлдээ 4 зүйлт санаачилга дэвшүүлж, бүс нутгийн эдийн  засгийн интегралчлалыг дэмжин, нээлттэй Ази-Номхон далайн бүсийн эдийн засаг  байгуулах, инновациар хөдөлгүүр хүч болгон, өсөлтийн шинэ чадавх бий болгох, дэд бүтцээр холбогдох сүлжээг сайжруулж, хүртээмжтэй хөгжих, түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн, сорилтын эсрэг хамтдаа арга хэмжээ авна гэжээ.

Тэрээр: Ази-Номхон далайн бүсийн чөлөөт худалдааны  бүсийг байгуулах зам дардан бус. Гэсэн хэдий ч талууд гол чигийг барьж, том  зорилт тавин урагшлах ёстой. Чөлөөт худалдааны талаар нээлттэй, хүртээмжтэй, ил  тод байх зарчим баримтлан, зохицуулалт хийхийг дэмжих хэрэгтэй. Дүрэм журмаар  үндэс болгосон олон талт худалдааны тогтолцоог хамгаалж, худалдааг ивээх  үзлийг ил тод эсэргүүцэх ёстой. ДХБ шинэ өөрчлөлтийн тухай зөвшилцөж,  өөрчлөлтийн зорилт нь илүү их үүрэг гүйцэтгэх, олон талт худалдааны тогтолцооны  үндсэн үзэл, зарчмыг баримтлах ёстой юм. Харин үүний эсрэг зүйл байж болохгүй. Талууд эдийн засгийн даяаршлыг илүү нээлттэй, багтаамжтай, хүртээмжтэй,  тэнцвэртэй, хамтдаа амжилтад хүрэх зүг рүү хөгжүүлэх ёстой. Мөн "интернет,  дижитал эдийн засгийн зураг төлөвлөгөө"-г бүх талаар тэнцвэртэй хэрэгжүүлж,  дижитал дэд бүтэц, чадавхыг сайжруулан, дижитал эдийн засгийн нөлөөг нэмэгдүүлж,  өөр өөр хөгжлийн үе шатанд яваа гишүүд дижитал эдийн засгийн хөгжлийн үр шимийг  хүртэн, Ази Номхон далайн бүсийн ард түмэнд дижитал эдийн засгийн хөгжлийн үр  өгөөжийг хүртээх ёстой гэжээ.

17-нд АПЕК-ийн үйлдвэр, худалдааны салбарын  удирдагчдын чуулга уулзалтын үеэр, ирэх оны 04-р сард "Бүс ба зам" олон  улсын хамтын ажиллагааны II чуулга уулзалт хийхээ Ши Жиньпин дарга мэдэгдсэн юм.  Мөн 18-нд болсон АПЕК-ийн орнуудын удирдагчдын албан бус XXVI уулзалтад тэрээр:  5 жилийн хүчин чармайлтаар Нэг бүс нэг замын бүтээн байгуулалт хөгжлийн шинэ  шатанд орлоо. Хятад улс талуудтай хамтдаа зөвшилцөх, хамтдаа хөгжих, хамтдаа  хуваалцах зарчим баримтлан, өндөр чанартай, өндөр стандарттай, өндөр түвшний "Бүс ба зам"-ыг бүтээн байгуулж, Ази-Номхон далайн болон дэлхийн ард түмэнд  хөгжлийн илүү их боломж олгоход бэлэн байна  гэжээ.

Ази-Номхон далайн эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөв сайн байгаа ч худалдааны  бэрхшээл, худалдааг ивээх үзэлд сорилт тулгарч байгаа гэж эдийн засгийн  цогцуудын удирдагчид илэрхийллээ. Өнөөгийн нөхцөлд талууд олон талт үзэл, олон  талт худалдааны системийг хамгаалж, худалдааг ивээх үзлийг эсэргүүцэн, АПЕК-ийн  худалдаа, хөрөнгө оруулалтыг хялбарчлах, тэнцвэртэй, шинийг санаачилсан,  тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг ахиулах талаар чухал үүрэг гүйцэтгэж байна, мөн  Ази-Номхон далайн бүсийн чөлөөт худалдааны бүтээн байгуулалтыг дэмжиж, эрч  хүчтэй, нээлттэй Ази-Номхон далайн бүсийг хамтдаа бүтээн байгуулах ёстой. Талууд АПЕК-ийн 2020 оноос хойших хамтын ажиллагааны хэтийн төлөвийг боловсруулан, эдийн засгийн цогцод дижитал, инновацийн шинэ үр дүнг нэвтрүүлэх ёстой  юм.
18-нд Ши Жиньпин дарга АПЕК-ийн орнуудын эдийн засгийн цогцын удирдагчдын хамт дэлхийн  эдийн засгийн байдлын талаарх албан бус хэлэлцүүлэгт оролцож, ОУВС-гийн ерөнхий  захирал Кристин Лагардын хийсэн дэлхийн эдийн засгийн байдлын тухай  танилцуулгыг сонссон байна.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл