solongonews
Гутерриш Хятадын талын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2018-06-25 17:45
Гутерриш Хятадын талын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

НҮБ-ын  ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш НҮБ-ын Цагдаагийн тэргүүн нарын дээд хэмжээний II уулзалтад оролцож буй Хятадын талын төлөөлөгчдийг 22-нд, Нью-Йорк хотноо хүлээн авч уулзжээ. 

Гутерриш НҮБ-ын энхийг сахиулах үйлст оруулсан Хятад улсын хувь  нэмрийг өндрөөр үнэлж: Хятадын энхийг сахиулагч цагдаа нарыг сонгон шалгаруулах  сургалт хамгийн дээд стандартыг хангасан, энхийг сахиулах үүрэг гүйцэтгэх хугацаандаа, НҮБ-ын ажлын дүрэм журмыг хатуу мөрдөн сахиж, мэргэжлийн өндөр ур  чадвараа харуулж, талуудаас өндөр үнэлгээ авсан юм. Энхийг сахиулах цагдаагийн  байгуулалтад дэмжлэг үзүүлсэн Хятадын талыг НҮБ сайшааж байна. Мөн энхийг сахиулах салбарт илүү их хувь нэмэр оруулахыг Хятадын талаас хүсэж байна  гэжээ. 
Хятадын төлөөлөгчдийн багийн тэргүүн, Нийгмийг аюулаас хамгаалах  яамны байнгын орлогч сайд Ван Шяохун: Ши Жиньпин дарга, ерөнхий нарийн бичгийн  дарга Гутерриш нарын тохиролцсон нийтлэг ойлголтыг Хятадын тал нухацтай хэрэгжүүлж, НҮБ-ын энхийг сахиулах салбарт цаашид улам их үүрэг гүйцэтгэхэд  бэлэн байна хэмээн онцолжээ.  

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл