Хятад улсын дарга Ши Жиньпин, Сербийн Ерөнхийлөгч Александар Вучич нар хамтдаа хэвлэлийнхэнтэй уулзахдаа, шинэ эрин үеийн Хятад Сербийн хувь заяаны цогц нэгдлийг хамтдаа байгуулахад дэмжлэг үзүүлэх тухай Хятадын талын зургаан арга хэмжээг зарлав. Тухайлбал:
Нэгд, хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад Сербийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг энэ оны 7-р сарын 1-ны өдрөөс албан ёсоор хүчин төгөлдөр болгоно.
Хоёрт, Серби улс 2027 оны мэргэжлийн төрлийн дэлхийн яармагийг зохион байгуулахыг Хятад улс дэмжинэ. Мөн тухайн үед төлөөлөгчид илгээж үзэсгэлэнд оролцуулж, Хятадын аж ахуйн нэгжүүдийг холбогдох бүтээн байгуулалтын ажилд оролцохыг дэмжинэ.
Гуравт, Сербийн онцлогтой өндөр чанартай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэхэд Хятад улс бэлэн байна.
Дөрөвт, ирэх гурван жилд Сербийн 50 залуу эрдэмтнийг Хятадад ирж шинжлэх ухааны судалгаа солилцоо хийхэд дэмжлэг үзүүлнэ.
Тавд, ирэх гурван жилд Сербийн өсвөр насны 300 хүүхдийг Хятадад суралцахыг урина.
Зургаад, Сербийн тал Белград Шанхай чиглэлийн шууд нислэг үйлдэхийг Хятад улс сайшааж байгаа бөгөөд хоёр орны агаарын тээврийн компаниуд Белградаас Гуанжөү чиглэлийн шууд нислэг нээхийг дэмжинэ.
