ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин тус чуулган нээгдсэнд мэндчилгээ илгээж, мөн чуулганд оролцож буй олон салбарын зүтгэлтнүүдэд захидлаар баяр хүргэсэн байна.
Ши Жиньпин захиандаа: - Өнөөгийн дэлхий нийтэд, мэдээлэл технологийн шинэчлэл өдөр ирэх тусмаа эрчимжиж, дижитал, сүлжээ, ухаалаг болох хөгжил улам гүнзгийрч, эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулан, улс орны засаглалын систем, засаглалын чадавх орчин үеийн болохыг дэмжиж, ард түмний хүсэж буй сайн сайхан амьдралын хэрэгцээ шаардлагыг хангахад илүү чухал үүрэг гүйцэтгэж байна гэжээ.
Ши Жиньпин: “Мэдээлэлжүүлэлтээр орчин үеийн хөгжлийг ахиулж, дижитал Хятад улсыг бүтээн байгуулъя” уриан дор болж буй энэ чуулган Хятадын цахим засаглалын үйл хэрэг, дижитал эдийн засгийн хөгжлийн хамгийн сүүлийн үеийн ололт амжилтыг харуулж, дижитал Хятад улсыг байгуулах туршлага, үзэл санаагаа солилцох бөгөөд нийтлэг ойлголтоо нэгтгэж, дижитал Хятад улсыг байгуулах тухай нийгмийн олон салбарын итгэл, санаачилга, бүтээлч чанарыг сайжруулж, мэдээлэлжүүлэлтээс нийгэм, ард түмэнд өгөх үр өгөөжийг илүү нэмэгдүүлнэ хэмээн онцолжээ.
