solongonews
Тэргүүлэх аж ахуйн нэгж болон малчдын ашиг тусын хооронд холбох механизмыг сайжруулна
2019-01-27 17:09
Дарга Ши Жиньпин: - 2014 онд Өвөр Монголд ажиллах үеэр тэргүүлэх аж ахуйн нэгж болон малчдын ашиг тусын хооронд холбох механизмыг сайжруулна гэж дурдсан байна.

    Тэрээр малчдад аж үйлдвэрийн илүү ашиг хүртэх талаар сайн аргуудыг судлах хэрэгтэй гэж хэлэв. Сүүлийн жилүүдэд дарга Ши Жиньпиний гаргасан шаардлагын дагуу Өвөр Монголын нам, засгийн газар эрчимтэй ажиллаж тэргүүлэх аж ахуйн нэгж болон малчдын ашиг тусын хооронд холбох механизмыг сайжруулснаар илүү олон малчид, тариачид ашиг хүртэж байна.

Энэ жилийн Засгийн газрын ажлын тайлан нь 2018 оны ажлыг бүх талаар эргэцүүлж, 2019 оны ажилд төлөвлөлт хийж хөдөө аж ахуйн нэгжүүдийн ашиг тусыг холбох механизмын талаар дурджээ.

Хань Жиюй:

- Или групп нь сүү сүүн бүтээгдэхүүний салбарын тэргүүлэх аж ахуйн нэгж юм. Таван жилийн гаруйн хугацаанд малчидтай ашиг тус холбох механизмыг бэхжүүлж, тэргүүлэх аж ахуйн нэгж болон малчдын ашиг тусыг холбосон хамтарсан нийгэмлэгийг бий болгожээ. Энэ үйл явцад малчдын технологи, санхүүжилт, шинэчлэлт, эрсдэлийн тал дээр асуудал тулгарч байгааг бид олж мэдсэн юм. Хөдөө аж ахуйн нэгжүүдийн ашиг тусыг холбох механизмыг сайжруулан, малчдын орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шийдэх хэрэгтэй. Мөн тэргүүлэх аж ахуйн нэгжүүдийн хөгжлийг түргэсгэж, цаашид тэргүүлэх аж ахуйн нэгжүүдээр хөдөө аж ахуйг дайчлан дагуулахыг дэмжинэ гэж Хань Жиюй саналаа дэвшүүлсэн юм.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : www.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл