Ши Жиньпин 07-р сарын 19-ний өдөр Хятад, Камбожийн хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан Камбожийн хаан Сихамонитай баярын цахилгаан солилцов.
Ши Жиньпин дараг "65 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноор Хятад,Камбожийн харилцаа олон улсын нөхцөл байдалд өөрчлөлт оруулах шалгуурыг даван туулж, урт удаан хугацаанд тэсэж ирсэн. Бид энэ оны эхээр Бээжин хотноо уулзаж, олон удаа утсаар ярьж, Хятад,Камбожийн хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг өндөр чанартай, өндөр түвшинд, өндөр стандарттай шинэ эрин үе рүү хамтад нь удирдана. Хятад, Камбожийн хооронд "зургаан талын алмаз"- ын хамтын ажиллагааны хүрээ тасралтгүй гүнзгийрч, "Аж үйлдвэрийн хөгжлийн коридор", "Загас, будааны коридор"-ын бүтээн байгуулалт эерэг ахиц дэвшилд хүрсэн бөгөөд Хятад, Камбожийн хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Хятад,Камбожийн найрамдалт харилцааны жилийн цуврал арга хэмжээ амжилт тогтоосон байлаа.Би Хятад,Камбожийн харилцааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч, Сихамони хаантай хамтран Хятад,Камбожийн нөхөрлөлийг илүү үр өгөөжтэй үр дүнд хүргэж, хоёр ард түмэнд бодит ашиг тусыг авчрахад бэлэн байна" гэжээ.
Сихамони хэлэхдээ "Камбож, Хятадын уламжлалт нөхөрлөл урт удаан түүхтэй. Хоёр улс харилцан итгэлцэл, харилцан ашигтай, хожлын үр дүнг өндөр түвшинд тогтоосны үндсэн дээр стратегийн хамтын ажиллагааны цогц түншлэлийг байгуулж, нийтлэг хувь заяатай нийгмийг цогцлоохын төлөө хамтран ажиллаж, бат бөх нөхөрлөлийг байгуулсан байна. Камбож улс Хятад улстай хоёр улс, ард түмний ач тусын тулд янз бүрийн салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, бүс нутаг болон дэлхий нийтэд энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг дэмжихэд бэлэн байна" гэжээ.
Мөн өдөр Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян, Камбожийн Ерөнхий сайд Хун Сен нар баярын цахилгаан солилцов.
Ли Чян хэлэхдээ "Энэ жил Хятад, Камбожийн хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна. Би ерөнхий сайд Хун Сентэй хамтран Хятад, Камбожийн иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг дэмжиж, илүү бодит үр дүнд хүрэхийн тулд хамтран ажиллахад бэлэн байна" гэжээ.
Хун Сен хэлэхдээ "Камбож улс нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, "Бүс ба зам" санаачилга, дэлхий дахины хөгжлийн санаачилга, дэлхий дахины аюулгүй байдлын санаачилга зэрэг Хятадын томоохон санаачилгуудыг дэмжиж, Камбож,Хятадын хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг дэмжин, хоёр улс, ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалахын төлөө Хятадтай хамтран ажиллахад бэлэн байна" гэжээ.
