Хятадын эдийн засаг үргэлжлэн тогтвортой хөгжиж байна
2018-09-21 19:31
20-нд Тяньжиньд Давосын зуны XII чуулган өндөрлөв.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 21-нд Бээжинд: Ерөнхий сайд Ли Кэчян тус чуулганы нээлтийн арга хэмжээнд тавьсан илтгэлдээ, өнгөрсөн жилийн дэлхийн эдийн засгийн чуулганы жил тутмын хуралд Ши Жиньпин даргын дэвшүүлсэн санаачилгыг дахин нотолж, аж үйлдвэрийн шинэ хувьсгалын үйл явцад дэлхийн эдийн засгийн хөгжлийг идэвхжүүлэх чухал санаачилга дэвшүүлсэн гэжээ.
Гэн Шуан: “Ерөнхий сайд Ли Кэчяны чуулганд тавьсан илтгэл ийм хэдэн дохиог уламжлав. Тухайлбал: Нэг. Хятад улс эдийн засгийн даяаршлыг тууштай хамгаална. Хоёр. Хятадын эдийн засаг үргэлжлэн тогтвортой хөгжиж байна. Гурав. Хятад улс өөрчлөлт нээлтийн бодлогоо үргэлжлүүлнэ. ”
Найруулагч: hurtsaa
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх
