solongonews
Хятад, Америкийн тэргүүн хоёр орны аж ахуйн нэгжийн эздийн яриа уулзалтын хаалтын ёслолд оролцжээ
2017-11-09 16:31
Хятад, Америкийн тэргүүн хоёр орны аж ахуйн нэгжийн эздийн яриа уулзалтын хаалтын ёслолд оролцжээ.

Синьхуа Агентлагийн мэдээ: Хятад улсын дарга Ши Жиньпин 9-ний өдөр Бээжингийн Ардын Их Хурлын Танхимд Хятадад төрийн айлчлал хийж байгаа Америкийн Ерөнхийлөгч Трамптай хамт Хятад, Америкийн аж ахуйн нэгжийн эздийн яриа уулзалтын хаалтын ёслолд оролцож, илтгэл хийжээ.

Ши Жиньпин: энэ жил бол Хятад, Америк “Шанхайн албан мэдээ” нийтэлсэн 45 жилийн ой юм. 45 жилийн турш, Хятад Америкийн эдийн засаг худалдааны харилцаа түүхэн хөгжлийг биелүүлсэн байна. Хоёр орны ард түмэн үүнээс маш их үр өгөөж хүртлээ. Хятад, Америкийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны нөөц асар их, харилцан ашигтай хамтаар ашиг хүртэж байгааг бодит хэрэг гэрчилж байна гэжээ.  

Ши Жиньпин: Хятад Америкийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх хэтийн төлөв өргөн уудам байна. Хамгийн том шинээр хөгжиж байгаа орон болон хамгийн том хөгжсөн орон болсны хувьд Хятад, Америкийн эдийн засгийн харилцан нөхөх тал нь өрсөлдөөнөөс их байна. Хятад Америкийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны орон зай маш их байна. Бид Америкаас эрчим хүч болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортыг нааштай өргөтгөж, үйлчилгээ худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байгаа бөгөөд Америкийн тал  Хятадад иргэний хэрэглээний техникийн бүтээгдэхүүний экспортоо өргөтгөхийг хүсэж байна. Бид Хятадын аж ахуйн нэгжүүд Америкт хөрөнгө оруулалт хийхийг нааштай дэмжин сайшааж байгаа бөгөөд Америкийн аж ахуйн нэгжүүл, банк санхүүгийн байгууллага “нэг бүс нэг зам”-ын холбогдох хамтын ажиллагааны төсөлд нааштай  оролцохыг сайшаах болно гэжээ.

Трамп: Америк Хятад бол нягт хамтран ажиллаж байгаа  түнш, эдийн засаг, аюулгүйн байдлын салбарт өргөн хүрээний нийтлэг ойлголттой. Америк Хятад хамтын ажиллагаагаа өргөтгөх нь хоёр орны өөр өөрийн хөгжилд ашигтай. Америкийн тал Хятадын талтай хамт эдийн засаг худалдааны салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг үргэлжлэн эрчимжүүлж, эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр орны хөгжлийг ахиулж, хоёр орны эдийн засаг худалдааны харилцаан дахь асуудлыг зүй зохистой зохицуулахад бэлэн  байна. Америк Хятад хоёр орны үйлдвэр худалдааны салбар бол манай хоёр орныг холбох гол гүүр бөгөөд Америк, Хятадын хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж  болох юм гэжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл