solongonews
Ши Жиньпин Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны хуралд оролцов
2023-09-19 09:00
Ши Жиньпин Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны хуралд оролцов

   Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны бүх Хятадын төлөөлөгчдийн VIII удаагийн хурал 09-р сарын 18-ны өдөр Бээжин хотноо Ардын их хурлын ордонд болов. Ши Жиньпин, Ли Чян, Жао Лэжи, Ван Хунин, Цай Чи нарын зэрэг нам, төрийн удирдагчид хуралд оролцон баяр хүргэв.

  Дин Шюешян Намын төв хороо, Төрийн зөвлөлийг төлөөлөн “Хятад маягийн орчин үеийн шинэчлэлтийн үйл явцад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн илүү сайн сайхан, аз жаргалтай амьдралыг хамтдаа цогцлоон бүтээе” гарчигтай илтгэл тавьж, тус хурал нээгдсэнд халуун баяр хүргэн, бүх Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн анд нөхөд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах ажилтнуудад дотнын мэндчилгээ дэвшүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах үйлсэд анхаарал хандуулан дэмжсэн нийгмийн олон салбарынханд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

  Дин Шюешян Намын 20 дугаар их хуралд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн баталгаажуулалтын тогтолцоо болон хайр халамжийн үйлчилгээний системийг боловсронгуй болгож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах үйлсийг бүх талаар хөгжүүлэх тодорхой шаардлагыг дурдсан юм. Шат бүрийн намын хороо, захиргаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах үйлсийг удирдах тогтолцоог улам боловсронгуй болгож, шат бүрийн захиргааны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын комисс ерөнхий зохицуулалтаа чангатгаж, холбогдох байгууллагууд нягт хамтран ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шат бүрийн холбоо үүрэг хариуцлагаа нямбай сайтар хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрийгөө хүндэтгэх, өөртөө итгэх, өөрийгөө хүчирхэгжүүлэх, бие даах зориг санааг цаашид хөгжүүлж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлтийн үйл явцад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн илүү сайн сайхан, аз жаргалтай амьдралыг хамтдаа цогцлоон бүтээх хэрэгтэй гэж онцолсон байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл