Хятад улсын дарга Ши Жиньпин 09 дүгээр сарын 20-ноос 24-ний өдрүүдэд Жэжян мужид очин Ханжөүгийн Азийн XIX наадмын нээлтийн ёслолд оролцож, энэ үеэр гаднын төрийн тэргүүн, төрийн өндөр албаны хүмүүстэй уулзалт хийх, зоог барих зэрэг дипломат арга хэмжээнүүд зохион байгуулав. Түүний зэрэгцээ энэ онд улсын дотоодод 10 удаагаа судалгаа хийж, ажил байдалтай танилцаж, Бээжинд буцах замдаа Шаньдүн мужийн Заожуанд ажиллаж, нутгийн ард олонд аж амьдрал нь анар жимс мэт өнөр чинээлэг байхын ерөөл дэвшүүлсэн байна.


Жэжян мужид ажиллахдаа дарга Ши Жиньпин "Нутаг олноороо шаргуу хөдөлмөрлөж, хамтдаа чинээлэг болох сайн сайхан маргаашийн төлөө урагшлах хэрэгтэй. Шинэ эриний “Фэнчяо суурины туршлага”-ыг сайтар баримтлан хөгжүүлэх хэрэгтэй. Ямагт бодит асуудлуудыг шийдвэрлэж, тэргүүн эгнээнд урагшилж, үүрэг хариуцлагаа хүлээж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлд Жэжян мужийн шинэ амжилт бүтээлийг бичиглэх ёстой" гэжээ.
