Улаанхад хот: Хөдөө орон нутгийн хөгжилд шинэ хувь нэмэр оруулахаар хүчин зүтгэнэ
Улаанхад хотын Нинчэн шяний Да Шуан Мяо суурингийн Чал Ян Шань тосгоны Мэн Хао тарьж, тэжээх тусгай хоршооны боловсон хүчин Жинь Юн арваад гишүүдээ удирдан, ХКН-ын XIX хурлын зорилго зорилтыг суралцсан сэтгэгдлээ хуваалцаж, ирээдүйн ажлаа хэрхэн сайн хийх тухай ярилцсан байна.
- Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний тайланд дурдсан хөдөө орон нутгийн үндсэн ажлыг чангатгаж, хөдөө орон нутаг, малчин, тариачинд хайртай хөдөө орон нутгийн боловсон хүчнийг бий болгоно гэх зэрэг үндсэн шатны үйлдвэрлэл амьдралтай холбогдсон саналууд бидэнд маш таалагдаж байна. Эдгээр санал нь ирээдүйн 5 жилд хөдөө орон нутгийн хөгжилд тодорхой чиглэлийг зааж өгснөөр бид хөдөө орон нутгийн хөгжилд шинэ хувь нэмэр оруулахаар хүчин зүтгэх болно гэж Жинь Юн итгэл төгөлдөр ярьлаа.
Бэлтгэсэн: ВАН ТАНАА
Баяннуур хот: Малчид ард түмнээ чинээлэг амьдралтай болгохоор мэрийн чармайна
Баяннуур хотод саяхнаас ХКН-ын XIX хурлын зорилго зорилтыг суралцах өрнөл гарч, шат шатны намын гишүүн, албан тушаалтан, ард иргэд бүгд хурлын зорилго зорилтыг нарийн нямбай суралцаж байна.
Урадын хойд хошууны Баянчандмань сумын захиргаанаас намын гишүүдийг дайчлан 10 дугаар сарын 20-ны өдөр XIX хурлын зорилго зорилтыг суралцах хурал зохион байгуулсан байна.
Үзэл бодлоо XIX хурлын зорилго зорилттой нэгтгэн ажлын гол хүчээ XIX хурлаас тогтоосон үүрэг, зорилгыг биелүүлэхтэй нэгтгэж, чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлэхэд хүч чадлаа өргөн, малчид, ард түмнээ чинээлэг амьдралтай болгохоор мэрийн чармайна гэж Хуралд оролцсон намын гишүүд санал нэгтэй шийдсэн байна.
Бэлтгэсэн: ТӨГСБИЛЭГ
Улаанцав хот: Ирээдүйн хөгжилд тодорхой чиглэлийг зааж өглөө
ХКН-ын XIX хурал нээгдсэн өдрөөс эхлэн Улаанцав хотын албан тушаалтан, ард иргэд бүгд хурлын зорилго зорилтыг анхааран ажиглаж, телевиз, сайт, сонин, сэтгүүл, гар утас зэрэг олдсон бүх арга барилаар хурлын мэдээллийг хүлээн авч уншиж байна.
Дөрвөд хошууны Цагаанбулаг сум 10 дугаар сарын 18-ны өдөр намын гишүүн, албан тушаалтнуудыг удирдан ХКН-ын XIX хурлын шууд нэвтрүүлгийг хүлээн авч сонирхсон байна.
- Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний дурдсан “Хөдөө орон нутгийг хөгжүүлэх стратеги бодлогыг хэрэгжүүлж, хөдөө орон нутаг, малчин түмний асуудлыг сайтар шийдэхийг чухалчлах” зэрэг санал нь бидний ажлын урам зоригийг хөвчилсөн гэж Цагаанбулаг сумын Намын хорооны нарийн бичгийн орлогч дарга Ү Юн ярьлаа.
Бэлгэсэн: ХАЙ ЖҮНЬ
Ордос хот: Хөдөө орон нутгийн асуудлаарх шинэ санал дурдлага малчдын таашаалд хүрлээ
Ордос хотод мөн ХКН-ын XIX хурлын зорилго зорилтыг суралцах өрнөл гарч, намын гишүүн, албан тушаалтан, ард иргэд бүгд телевиз, сайт, сонин, сэтгүүл, гар утас зэргээс хурлын зорилго зорилтыг нарийн нямбай суралцаж байна.
Эзэн Хороо хошууны Суварга суурингийн Суварга багийн малчин намын гишүүд багийн хурлын танхимд цугларан Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний тайланг суралцсан байна.
- Намын XIX хурлаас дурдсан хөдөө орон нутгийн асуудлаарх шинэ санал дурдлага малчдын таашаалд хүрлээ. Багийн Намын хорооны нарийн бичгийн дарга болсны хувьд би орон нутгийн аялал жуулчлалын давуу талыг тодруулан, малчдаа дайчлан аялал жуулчлалын үйлсийг хөгжүүлж, иргэдээ чинээлэг амьдралтай болгохоор чармайн ажиллана гэж Суварга багийн намын хорооны нарийн бичгийн дарга Эрдэмт ярилаа.
Бэлтгэсэн: ЭРДЭНЭЖАРГАЛ
Үүнээс гадна, Өвөр Монголын шууд харьяа албан байгууллагууд ч гэсэн ХКН-ын XIX хурлын зорилго зорилтыг идэвхтэй суралцаж, зоригоо илтгэсээр байна. Жишээ нь:
ӨМӨЗО-ны Хүний нөөц, нийгмийн баталгааны танхим: Шинэчлэл хөгжлийн үр бүтээлээрээ ард иргэдэд ашиг хүртээнэ.
ӨМӨЗО-ны Эдийн засаг, мэдээ мэдээллийн зөвлөл: Шинийг сэтгэх стратеги бодлогыг баримталж, хэлбэрээ шинэчлэхэд хүч тавина.
ӨМӨЗО-ны Үндэстний хэргийн зөвлөл: Харилцаа, солилцоо, хамтын ажиллагаагаа чангатгаж, олон үндэстний хамтын хөгжлийг дэмжинэ.
ӨМӨЗО-ны Ядуурлыг бууруулж, нээн хөгжүүлэх албан: Үндсэн арга бодлогыг хэрэгжүүлж, ядуурлаас ангижруулах эцсийн ялалтыг тэмцэн олох болно.
