Хятад улсын дарга Ши Жиньпин 9-р сарын 4-ний өдөр "Хятадын олон улсын ухаалаг аж үйлдвэр-2023" экспод мэндчилгээ хүргэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, өнөө цагт интернэт, их өгөгдөл, үүлэн тооцоолол, хиймэл оюун ухаан, блокчэйн зэрэг шинэ технологид гүнзгий өөрчлөлт шинэчлэл хийгдэж, аж үйлдвэрийн дижиталчлал, хиймэл оюун ухаан, ногоон өөрчлөлт хурдсаж, ухаалаг үйлдвэрлэл, дижитал эдийн засаг эрчимтэй хөгжсөнөөр дэлхийн гол чухал нөөцийн хуваарилалт, аж үйлдвэрийн хөгжлийн загвар, хүмүүсийн амьдралын хэв маяг зэрэгт ихээхэн өөрчлөлт оруулсан байна. Хятад улс дижитал эдийн засгийг хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчилж, дижитал технологи, бодит эдийн засгийн гүнзгий уялдааг тасралтгүй дэмжсээр ирсэн бөгөөд дижитал үйлдвэржилтийг ахиулж, интернетийн хүчирхэг орныг бүтээн байгуулах, дижитал Хятад улсыг цогцлохын төлөө эрчтэй урагшлуулж байна.Хятадын улс дэлхийн улс орнуудтай хамтдаа дижитал эриний шинэ чиг хандлагыг мөрдөж, дижитал салбарын олон улсын солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байна. Мөн ухаалаг аж үйлдвэрийн хөгжлийг ахиулж, цахим ертөнц дэх хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг ахиулж, хамтдаа сайн сайхан ирээдүйтэй золгоход бэлэн байна гэжээ.
"Хятадын олон улсын ухаалаг аж үйлдвэр-2023”- экспо 9-р сарын 4-ний өдөр Чүнчин хотноо нээгдсэн юм.
