solongonews
Ши Жиньпин Иран улсын Исламын зөвлөлдөх хурлын дарга Ларжанитай уулзав
2019-02-21 16:24
Ши Жиньпин Иран улсын Исламын зөвлөлдөх хурлын дарга Ларжанитай уулзав.

Хятад улсын дарга Ши Жиньпин Иран улсын Исламын зөвлөлдөх хурлын дарга Али Ларижанитай 02-р сарын 20-ны өдөр Ардын хурлын танхимд уулзсан байна. Уулзалтын үеэр талууд харилцаа холбоогоо улам бэхжүүлэхийг уриалсан байна.

Хятад, Ираны хоорондох бат бөх нөхөрлөлийг сайшаан дэмжиж, Хятад, Ирантай стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх шийдвэрээ дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд хэвээр байлгах болно гэж Хятад улсын дарга Ши Жиньпин онцолсон байна. Тэрээр хоёр талын харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, харилцаа холбоо, зохицуулалтыг сайжруулах, аюулгүй байдлыг хангах, терроризмын эсрэг хамтын ажиллагааг өргөжүүлэн, соёл, ард түмний хоорондох солилцоог сайжруулахыг дэмжин ажиллана. Мөн хоёр тал олон улсын харилцаагаа шинэ хүчээр сэлбэх, хүн төрөлхтөнд зориулсан ирээдүйтэй хамтын ажиллагааг бий болгохын тулд хамтран ажиллах ёстой гэсэн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : CCTV.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл