solongonews
Ши Жиньпин дарга АПЕК-ийн үйлдвэр худалдааны удирдагчдын дээд хэмжээний уулзалтад бичгээр үг хэлэв
2023-11-17 10:18
Дарга Ши Жиньпин АПЕК-ийн үйлдвэр худалдааны удирдагчдын дээд хэмжээний уулзалтад бичгээр үг хэлэв

        БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11-р сарын 16-ны үдээс өмнө АНУ-ын Сан Франциско хотод болсон Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын үйлдвэр худалдааны удирдагчдын дээд хэмжээний уулзалтад бичгээр "Хамтран ажиллаж, сорилт бэрхшээлийг даван туулж, Ази Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ хуудсыг бичиглэе" гэсэн гарчигтай үг хэлсэн байна.

        Ши Жиньпин дарга:

 - 30 жилийн өмнө Ази Номхон далайн бүс нутгийн удирдагчид энх тайван хөгжлийн цаг үеийн урсгалыг даган анх удаа Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын албан ёсны бус хурлыг хуралдуулж, Ази Номхон далайн хөгжил, эдийн засгийн даяарчлалыг түргэсгэхийг дэмжиж, Ази Номхон далайн бүс нутгийг дэлхийн эдийн засгийн нэмэгдлийн төв, дэлхийн хөгжлийн тогтворжуулагч болгоход дэмжлэг үзүүлж байсан юм. 30 жилийн турш бид нээлттэй бүс нутгийн үзэл баримтлалаар нээлттэй, багтаамжтай байх, бие биенийхээ давуу талаас суралцах, байгаа байхгүйгээ харилцан солилцон, хөгжилд анхаарал хандуулж, бие даан сайн дураараа зөвшилцөн саналаа нэгтгэж, алхам алхмаар Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын аргаар зохицон ялгарах, адил талаа нэгтгэн, адил бус талаа нөөцлөх, хамтран ажиллах түншийн үзэл баримтлалаар ажиллаж ирсэн юм. АПЕК-ийн түүх бидэнд гүнзгий сэнхрүүлэл өгч байна гэж хэллээ.  

       Дарга Ши Жиньпин:

- Дэлхий ертөнц донсолгоотой өөрчлөлт ихтэй цаг үед орсон байна. АПЕК ирэх 30 жилд хаашаа явах вэ гэдэг нь бидний өмнө тулгараад байгаа шинэ цаг үеийн асуулт болоод байна. Бид АПЕК-ын анхны зорилгоо баримтлан  АПЕК-ийг дахин шинэ гараанд гаргах хэрэгтэй.

        Бид НҮБ-ын дүрмийн зорилго зарчмыг хамтдаа хамгаалж, сөргөлдөх биш яриа хэлцэл хийх, эвсэл байгуулах биш харин нөхөрлөх улс орнуудын харилцах замаар Ази Номхон далайн цэцэглэл хөгжил тогтвортой байдлыг хамгаалах хэрэгтэй. Ази Номхон далайн бүс нутаг геополитикийн тоглоомын талбар болох ёсгүй, шинэ хүйтэн дайн болон сүлбэлдэн сөргөлдөх талбар болох ёсгүй. Нээлттэй бүс нутгийн үзэл баримтлалаар Ази Номхон далайн чөлөөт худалдааны бүсийн үйл явцыг дэмжиж, улс орнуудын эдийн засгийн уялдаа холбоо ба интеграцыг дэмжиж, хамтран ажиллаж хамтдаа хожих нээлттэй Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийг бий болгох хэрэгтэй. Дижиталжих, оюунжих, ногоон хэлбэрийн хөгжлийг дэмжиж, шинжлэх ухаан техникийн инновацыг эрчимжүүлж, хэрэглээнд шилжүүлэхийг дэмжин дижитал эдийн засаг болон бодит эдийн засгийн уялдаа холбоог гүнзгийрүүлэх хэрэгтэй. Дэлхийн шинжлэх ухаан техникийн засаглалыг боловсронгуй болгож, нээлттэй, эрх тэгш, шударга, гадуурхалгүй шинжлэх ухаан техникийн хөгжлийн орчинг бий болгох хэрэгтэй гэж цохон тэмдэглэлээ.

        Ши Жиньпин дарга цохон тэмдэглэхдээ:

- Энэ он гарснаас хойш Хятадын эдийн засаг сайжрах хандлагатай болж, чансаатай хөгжлийг дэмжиж байна. Хятад улс мөн л дэлхийн нэмэгдлийн хамгийн том хөдөлгөгч хүч байж, Хятад улс социалист зах зээлийн эдийн засгийн давуу тал, асар том зах зээлийн хэрэгцээтэй, аж үйлдвэрийн системийн иж бүрэн хангамжийн давуу тал, өндөр боловсролтой хөдөлмөрлөх хүч, боловсон хүчний давуу талтай юм. Эдийн засгийн хөгжил нь хүчирхэг хөдөлгөгч хүч, уян хатан чанартай, нөөц хүчтэй. Хятад улсын эдийн засгийн урт хугацаанд сайн хандлагатай байх үндсэн тал өөрчлөгдөөгүй. Бид урт хугацааны тогтвортой хөгжлийг биелүүлж чадах итгэл хүчтэй бөгөөд Хятадын шинэ хөгжлөөр дэлхий дахинд шинэ хөдөлгөгч хүч, шинэ боломж олгох болно. Хятад улс нээлттэй бүтээн байгуулалт хийж, өндөр түвшний гадаадад нээлттэй байх бодлогоо эрс хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, зах зээлжсэн, хуульжсан, олон улсын бизнесийн орчинг бий болгох шийдвэр зориг өөрчлөгдөөгүй, гадаадын бизнесмений хөрөнгө оруулалтад сайн үйлчилгээ хангах бодлого өөрчлөгдөөгүй. Хятад маягийн орчин үеийн болох гараа бол Хятадын 1.4 тэрбум хүн ардыг нэн сайн сайхан амьдралтай болгохын төлөө юм. Энэ нь дэлхий ертөнцөд нэн өргөн уудам зах зээл бий болох бөгөөд урд өмнө байгаагүй хамтын ажиллагааны боломж гарч байна гэсэн үг. Мөн дэлхийн орчин үеийн болох үйл явцад хүчирхэг их амьжиргааны хүч сэлбэж өгч байна гэсэн үг. Бүх дэлхийн  худалдаа үйлдвэрийн салбарын зүтгэлтэд Хятад маягийн орчин үеийн болох үйл явцад гар бие оролцон Хятадын чансаатай хөгжлөөс ашиг хүртэхийг хүсэж байна гэсэн байна.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл