solongonews
Ли Жаньшү Америкийн холбооны сенатын гишүүн Дайнес нарыг хүлээн авч уулзав
2018-03-29 09:39
03-р сарын 28-нд АИХ-ын ордонд БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ли Жаньшү Америкийн холбооны сенатын гишүүн Дайнес болон түүнийг дагалдан яваа хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Ли Жаньшү: - Хятад, Америкийн харилцаа хоёр орон болон олон улсын хамтын нийгэмлэгт аль алинд  нь чухал ач холбогдолтой юм. Саяхан Ши Жиньпин даргын хэлсэнчлэн, Хятад, Америк  хоёр орны хувьд хамтын ажиллагаа бол цорын ганц зөв сонголт, хамтдаа ашиг хүртвэл сайн сайхан ирээдүйд хүрч чадна. Хоёр тал стратегийн өндөрлөг, бүх талын өнцгөөс хоёр орны харилцаанд хандан зохицуулж, стратегийн ойлголцлоо эрчимжүүлж, яриа  хэлэлцээ, хамтын ажиллагаанд анхаарал тавьж, санал зөрөлдөө, эмзэг асуудлыг хянаж, Хятад, Америкийн харилцаа зөв голдрилоор хөгжихийг баталгаажуулахыг хүсэж  байна гэжээ.

Тэрээр: - Хятад, Америк хоёр  орны хууль тогтоох байгууллага хамтын ажиллагааны сайн сайхан үндэс суурьтай юм. БХАТИХ Америкийн Конгресстой солилцооны механизмын үүргээ гүйцэд биелүүлж, илэн далангүй яриа хэлэлцээ хийж, өөр хоорондын амин чухал ашиг сонирхол, анхаарч буй  асуудлыг харилцан хүндэтгэж, олон давхаргын ойлголцлыг гүнзгийрүүлж, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулан, Хятад, Америкийн харилцааны хөгжилд тус дөхөм үзүүлэхэд бэлэн байна гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл