Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 11 дүгээр сарын 9-ний үдээс хойш Ардын Их Хурлын Танхимд Хятадад төрийн айлчлал хийж буй АНУ-ын Ерөнхийлөгч Трамптай уулзжээ.
Ли Кэчян: Хятад, Америкийн харилцаа өнөөгийн байдлаар тогтвортой хөгжиж байна. Ши Жиньпин дарга болон эрхэм ерөнхийлөгч олон удаагийн амжилттай яриа, уулзалтыг хийсэн. Энэ удаагийн айлчлалын үеэр ч мөн ач холбогдол ихтэй уулзалт болж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар маш чухал хамтын ойлголтод хүрсэн байна. Хоёр улс дээд зиндааны идэвхтэй харилцаа, гүнзгий ойлголцлоо баримтлан, хоёр талт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, шинэ эрч хүчийг бий болгон, хоёр орны харилцааг шинэ түвшинд хүргэх хэрэгтэй юм гэжээ.
