
Бээжин хотын VIII хугацааны Олон улсын кино наадмын үндэстний кино үзүүллэгийн “Жанарын магтаал” тусгай үйл ажиллагаа 04-р сарын 17-ны өдөр Бээжин хотноо болсон байна.
Монголчууд баатарлаг туулийн баян өвтэй. Жангар нь Төвдийн Гэсэртэй адилхан Хятад улсын гурван их туулийн ноён оргилын нэгэн юм. Мөн Хятад улсын анхны биет бус соёлын өв юм. Иймээс дарга Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улсын гурван их баатарлаг туулийг цаашид илүү сайн хамгаалан хөгжүүлэх хэрэгтэй гэж олонтаа дурдсан явдал нь “Жангар”-ыг өвлөн уламжилж, судлан ярилцаж байгаа эрдэмтэн мэргэдийн оюун ухаан эрч хүчийг хөвчилж, ухуулан сурталчилж хамгаалан хөгжүүлэхэд түшиг тулгуур болсон байна.

Жангарын үүсэж бий болсон тухай эрдэмтэн мэргэдийн үзэл ойлголт адил бус боловч Жангар нь Ойрад Монголчуудын дунд анх бий болсон гэдэгт нь санал нэгтэй байдаг. Ойрад Монголчууд эрт дээрээс орон сууц, нүүдэл, амьдрал ахуй болон тухайн үеийн нийгмийн байдалдаа суурилан Жангарыг зохион бүтээж ам дамжин уламжилсаар иржээ. Агуулгын хувьд аймаг холбооны ахлагч Жангар Улаан хонгор баатар, Бор магнай баатар гэх мэтийн арван хоёр баатрыг дагуулан атаатан дайснаа дарж, дайн дажингүй, гай зовлонгүй Ар бумбын амгалан тайван орныг байгуулан амар тайван аж төрж байх ахуй байдлыг илтгэсэн байдаг. Баатарлаг тууль Жангар маань анх эхлэхдээ аман яриагаар дамжин уламжлагдаж, дахин үсэг бичгээр тэмдэглэгдэж байсан бол өнөөдөр болоход цаг үетэй зэрэг урагшлан дуу бүжиг, жүжиг зэрэг тайзны урлагийн хэлбэрээр үзэгчид сонсогчдынхоо нүдийг баясгаж, сонорыг мялаахаас гадна кино телевизийн хөшигнөөс сонирхох болсон нь нэг ёсны жаргал мэт санагдах ажээ.

Далай “Жангар” хэмээх картон жүжгийг бүтээх явцдаа ОХУ болон Монгол Улсаар хүрч, ном цуглуулж явсан бөгөөд улсын дотоодын Шинь Жян, Гань Сү, Хөхнуур, Өвөр Монгол зэрэг 20 гаруй муж орноор судалгаа хийж, асар их хөдөлмөр хүч, оюун ухаанаа зарцуулан материал баримт цуглуулсан байжээ. “Жангар” картон жүжгийг 2016 онд Хятад улсын хамгийн том кино телевиз, видео бичлэгийн сүлжээ болох “Ай Чи И”-гээр нэвтрүүлж, Монгол, Англи, Франц, Орос, Испани, Португали зэрэг олон хэлээр дэлхийн 60 гаруй улс оронд амжилттай нэвтрүүлсэн байна.
Үндэстний соёл түүхээ хайрлан дээдэлж, өвлөн уламжлахыг зорьсон хүсэл нэгтэй залуучуудын буянтай сайхан үйл ажиллагаагаар өнөөдөр хүмүүс кино телевизээс “Жангар” картон жүжгийг сонирхон, оюуны шим хүртэж, эрч хүчээ хөвчилж байна. Гэвч хойшид илүү хатуу ширүүн өрсөлдөөн биднийг хүлээж байна хэмээн “Жангар” киноны гүйцэтгэгч Тунгалаг ярьж байлаа.

Дарга Ши Жиньпин чухал яриандаа Хятад улсын гурван их баатарлаг туулийг цаашид илүү сайн хөгжүүлэх хэрэгтэй гэж дурдсан нь Жангарын тухай судалгаа шинжилгээ хийх, хэвлүүлэн тараах, ухуулан сурталчлахад урам зориг эрч хүчийг өгсөн гэж Жангарыг олон жил судалсаар ирсэн К.Цэрэндорж гуай ярьж байлаа.
Энэ удаагийн ажиллагааг “Жангар” киноны компани зохион байгуулсан бол Хятад улсын гурван их баатарлаг туулийн зурагт үзүүлэн гаргах, оюуны өмчийг хамгаалах болон хамтран ажиллах тавцан байгуулах, орон нутгийн онцгой гаралтыг дэлгэн үзүүлэх, үндэстний дуу бүжгийн тоглолт зэрэг баялаг агуулгатайгаар зохион байгуулсан байна.



