solongonews
Инновацын эдийн засгийн VI форумын нээлт боллоо
2023-11-09 10:09
Хань Жэн ”Инновацын эдийн засгийн VI форум”-ын нээлтийн ёслолд оролцов.

        Хятад улсын дэд дарга Хань Жэн 11-р сарын 08-ны өдөр Сингапурт болсон "Инновацын эдийн засгийн VI форум"-ын нээлтийн ёслол оролцож, үг хэлжээ.

Хань Жэн:

        - Дэлхий, цаг үе, түүхэнд гарсан өөрчлөлттэй нүүр тулан дарга Ши Жиньпин хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах тухай гол үзэл баримтлалыг дэвшүүлж, Дэлхий дахины хөгжлийн санаачилга, Дэлхий дахины аюулгүй байдлын санаачилга, Глобал соёл иргэншлийн санаачилга, "Бүс ба зам" санаачилга нь өндөр чанартай хөгжлийн шинэ шатанд гарч, Хятад улс хүн төрөлхтний нийтлэг сорилт бэрхшээлийг даван туулахад хувь нэмрээ оруулжээ.

        Нэг. Нээлттэй байдлаа үргэлжлүүлж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх ёстой. Хятад улс эдийн засгийн даяарчлалыг дэмжигч, оролцогч, ашиг хүртэгч байсаар ирсэн. Өөрчлөлт шинэчлэл хийгдсэн 45 жилийн хугацаанд Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засагтай гүнзгий нэгдсэн. Хятад улс өндөр түвшний нээлтийн үйл ажиллагааг саадгүй дэмжинэ. Мөн зах зээл, хөрөнгө оруулалтын илүү их боломжуудыг хангаж, Хятад, гадаадын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ.

        Хоёр. Шинийг санаачлахыг дэмжих явдал болно. Инновац нь эдийн засгийг сэргээх ажлыг эрчимжүүлж, тогтвортой урагшлахад түлхэц болж байдаг. Хятад улс инновацын ололт амжилтыг бусад орнуудтай хуваалцахыг бэхжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийн тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд шинэ эрч хүч оруулна.

        Гурав. Бид эв нэгдэлтэй хөгжлийг дэмжихийн төлөө тууштай байх ёстой. Бүх улс орны ард түмэн харилцан хамааралтай бөгөөд бүх улс орны аюулгүй байдал хоорондоо уялдаа холбоотой байж, бие биедээ нөлөөлдөг. Хятадын орчин үеийн шинэчлэл нь энх тайван хөгжлийн замыг дагасан юм гэдгийг ойлгох ёстой. Хятад улс дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хамтран хамгаалах, бүх улс орны нийтлэг хөгжил, цэцэглэлтийг эрэлхийлэх, хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй хувь заяаны хамтын цогцыг бий болгоход дэлхийн бүх улстай хамтран ажиллахад бэлэн байна.

        "Тогтворгүй байдлыг хүлээн зөвшөөрөх нь" сэдвээр энэ жилийн форумд дэлхийн улс төр, бизнес, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөгчид уригдан оролцжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл