
ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, ХКН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Цай Чи 12-р сарын 12-ны өдөр Ханойд Вьетнамын Коммунист намын төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн даргын байнгын нарийн бичгийн дарга Труон Тхи Майтай уулзалт хийв.
Цай Чи:
- Вьетнамын коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронгын урилгаар БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний Вьетнамд хийсэн тусгай айлчлал нь Хятад, Вьетнамын хоёр талын харилцаа, Вьетнамын социалист үйл ажиллагааг тууштай дэмжиж байгаагаа харуулж байна. Хоёр талын дээд удирдагчид албан ёсны яриа хэлэлцээ зэрэг хэд хэдэн чухал арга хэмжээ зохион байгуулж, Хятад-Вьетнамын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийг улам гүнзгийрүүлж, өргөжүүлэн хөгжүүлэх, стратегийн ач холбогдол бүхий хувь заяаны хамтын цогцыг байгуулхаар тохиролцлоо. Энэхүү айлчлал нь Хятад-Вьетнамын харилцааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдал болох нь гарцаагүй бөгөөд социалист үйл хэргийн тасралтгүй хөгжил дэвшлийг ахиулах, бүс нутгийн энх тайван, хөгжлийг дэмжихэд томоохон, өргөн цар хүрээтэй нөлөө үзүүлэх болно гэж хэлэв.
Труон Тхи Май:
- Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Нгуен Тронг, Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин нарын яриа хэлэлцээ маш амжилттай болж, хоёр талын болон хоёр орны харилцааг хөгжүүлэхэд шинэ, чухал түлхэц болж, янз бүрийн салбарт хоёр талын хамтын ажиллагааг ихээхэн өргөжүүлж, гүнзгийрүүлэх нь гарцаагүй юм. Хоёр тал улс хоорондын солилцооны стратегийн удирдамж, манлайлагч үүргийг бүрэн гүйцэтгэж, хоёр талын дээд удирдагчдын хүрсэн зөвшилцлийг хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээ авах ёстой гэж хэллээ.
