solongonews
Ши Жиньпин дарга тэрбумтан Билл Гейтстэй уулзав
2023-06-16 16:31
Дарга Ши Жиньпин тэрбумтан Билл Гейтстэй уулзав

   Хятад улсын дарга Ши Жиньпин өнөөдөр буюу 06-р сарын 16-ны өдөр Бээжин хотод Майкрософт (Microsoft)-ийг үүсгэн байгуулагч,  тэрбумтан Билл Гэйтстэй уулзлаа.

Дэлхийн ядуурлыг бууруулах, эрүүл мэнд, хөгжил, сайн үйлсийг дэмжсэн Гейтст Ши Жиньпин талархаж байгаагаа илэрхийлэв. 

Ши Жиньпин дарга:

- Өнөөдөр зуун жилийн дотор дэлхийн урьд өмнө байгаагүй өөрчлөлт хурдацтай явагдаж байна. Дэлхий дахины тулгамдсан асуудлуудад Хятадын шийдэл гаргахын тулд Дэлхий дахины хөгжлийн санаачилга, Дэлхий дахины аюулгүй байдлын санаачилга, Дэлхий дахины соёл иргэншлийн санаачилгыг би санал болгож дурдсан юм. Хятад улс юуны өмнө өөрийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулж байна.1.4 тэрбум гаруй хүн амтай том улсын хувьд Хятадын урт хугацааны тогтвортой байдал, тогтвортой хөгжил нь дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд томоохон хувь нэмэр оруулж байна. Бид ядуурлыг бууруулах ололт амжилтыг бэхжүүлж, хөдөө орон нутгийн хөгжилийг бодитойгоор сэргээж, хөдөөгийн эрүүл мэндийн түвшинг тасралтгүй дээшлүүлэх ёстой гэжээ.

Мөн тэрээр:

- Хятад улс хятад маягийн орчин үеийн хөгжилээр хятад үндэстнүүдийн их сэргэн мандалтыг бүх талаас нь дэмжих шийдвэр төгс байна.Бусад орнуудтай хамтран нийтлэг хөгжилд хүрч, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг цогцлон байгуулахыг дэмжинэ. Хятад улс дэлхийн бусад орнуудтай шинжлэх ухаан, технологийн инновацийн өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд бэлэн байна. Мөн уур амьсгалын өөрчлөлт, цар тахал, нийгмийн эрүүл мэнд зэрэг дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудад идэвхтэй оролцож, дэмжин ажиллах болно. Тантай уулзаж буйдаа маш их баяртай байна. Бид уулзалгүй гурван жил болжээ. Та бол Хятадын хөгжлийн үйлст гар бие оролцож, асар их ажил хийсэн бидний хуучин анд. Мөн миний хувьд энэ жил уулзаж буй анхны Америк найз минь билээ. Хятад, Америкийн харилцааны үндэс нь ард түмэн гэдэгт би үргэлж итгэдэг, бас найддаг. Өнөөгийн нөхцөлд бид олон арга замаар хоёр орон, ард түмэн, цаашлаад хүн төрөлхтөнд тустай олон зүйл хийж болно. Бид энэ бүхний дэмжигч байх ёстой гэж онцлов. 

Билл Гэйтс:

- Энэ өдөр тантай уулзаж байгаадаа маш их баяртай байна. Энэ бол нэр төрийн хэрэг гэж бодож байна. Өнгөрсөн үед бид гүн гүнзгий, маш сайхан харилцаатай явж ирсэн. Энэ удаад тантай ярилцах олон чухал сэдэв надад бий. Сүүлийн дөрвөн жил Хятадад ирэх боломж гараагүй ч энэ удаа хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Тантай уулзаж, ярилцаж буйдаа баяртай байна гэж хэллээ.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл