ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга, Ши Жиньпин саяхан Гуандүн мужид ажиллахдаа, шинэ цаг эринд орсноос хойш гадаад дотоодын байдалд өргөн дэлгэр гүн гүнзгий хувиралт өөрчлөлттэй байж, өөрчлөлт хөгжил маань шинэ нөхцөл байдал, шинэ үүрэг , шинэ сорилтод тулгарч байна. Бид завшаан боломжийг алдалгүй барьж, сорилтыг даван туулахад хамгийн зангилаа нь шинэ цаг эриний өөрчлөлт нээлтийн далбааг өндөрт өргөж, Өөрчлөлт хийж нээлттэй байлгахыг тасралтгүй гүнзгийрүүлж, гадаадад нээлттэй байлгахыг бүх талаар өргөтгөхөд оршино. Нөхцөл байдал ээдрээтэй болох тусам бид итгэлээ улам чангалж, улам хүчтэй арга хэмжээ авч өөрчлөлт хийж нээлттэй байлгах ажил үйлсийн тасралтгүй гүнзгийрүүлэх хэрэгтэй юм гэжээ.
10-р сарын 22-ноос 25-нд Ши Жиньпин урьд хожид Жүхай, Чинюань, Шэньжэнь, Гуанжүү зэрэг хотод ажиллаж, аж ахуйн нэгж, их дээд сургууль, хөдөө тосгон, хорооллуудаар орж, ХКН-ын 19-р их хурлын үзэл санааг хэрэгжүүлж, өөрчлөлт хийж нээлттэй байлгахыг гүнзгийрүүлэн, эдийн засгийг чансаатай хөгжүүлэх зэрэг талаар дүн шинжилгээ хийсэн юм.
