solongonews
Жао Лэжи Вьетнамын Парламентын дарга Вонг Динх Хуегтэй хэлэлцээ хийв
2024-04-09 16:42
Жао Лэжи Вьетнамын Парламентын дарга Вонг Динх Хуегтэй хэлэлцээ хийв.

        Хятадын Ардийн Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лэжи 04-р сарын 08-ны үдээс хойш Ардын Их Хурлын танхимд Вьетнамын Парламентын дарга Вонг Динх Хуетэй хэлэлцээ хийв.

        Жао Лэжи:

        - Хятад улсын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин, ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронг нар өнгөрсөн оны эцэст хамтын ирээдүйтэй, стратегийн ач холбогдолтой Хятад, Вьетнамын хувь заяаны хамтын цогцыг байгуулах тухай хамтран зарлаж, шинэ эрин үед Хятад, Вьетнамын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны зураг төсөл боловсруулсан байна. Хятад улс Вьетнамтай хамтран хоёр талын ерөнхий нарийн бичгийн дарга нарын хүрсэн чухал зөвшилцлийг хэрэгжүүлэхэд бэлэн байна. Мөн Хятад, Вьетнамын солилцоо, хамтын ажиллагааг бүх сувгаар, бүх түвшинд, бүх салбарт өндөр түвшинд, өндөр чанартай хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно.

        - Хоёр тал стратегийн өндөр түвшний удирдамжийг баримталж, хувь заяаны хамтын цогцыг хамт бүтээн байгуулах суурийг бэхжүүлж, бие биенийхээ гол ашиг сонирхол, гол асуудлуудтай холбоотой асуудлаар бие биенээ дэмжих ёстой.Хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлж, Дэлхийн хөгжлийн санаачилга, Дэлхийн аюулгүй байдлын санаачилга, Глобаль соёл иргэншлийн санаачилгын хүрээнд хамтын ажиллагааг өргүүлж, "Бүс ба зам" санаачилга, "Хоёр коридор, нэг тойрог"-ын стратегийн төлөвлөгөөг хамтран боловсруулан хэрэгжүүлэх, төрөл бүрийн салбарт бодит хамтын ажиллагааг өргөжүүлэх ёстой. Уламжлалт нөхөрлөлийг гүнзгийрүүлж, хоёр орны харилцаанд таатай уур амьсгал бүрдүүлж, ард иргэдийн амьжиргаа, соёл, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг нэмэгдүүлэн, Хятад, Вьетнамын нөхөрлөлийн түүхийг зөв өгүүлэх ёстой.

        Хоёр орны хууль тогтоох дээд байгууллага хамтран ажиллаж, Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал, Вьетнамын Парламентын хамтарсан хороог байгуулахаар тохиролцов. Хоёр тал хамтын ажиллагааны холбогдох хэлэлцээрүүдийг хэрэгжүүлж, хамтарсан хорооны механизмыг байгуулж, зөв ашиглах, хууль тогтоох байгууллагын бүх түвшинд найрсаг солилцоог бэхжүүлэх ёстой. Мөн хууль тогтоомж, хяналт, засаглалын талаар бие биенийхээ туршлагаас суралцаж, харилцан ашигтай хамтын ажиллагаанд тохиромжтой эрх зүйн баримт бичгүүдийг шуурхай баталж, шинэчлэн засварлах ёстой. Ингэснээр бие биенийхээ социалист бүтээн байгуулалтад илүү сайн үйлчилж, Хятад, Вьетнамын хувь заяаны хамтын цогцыг байгуулахад ашигтай юм.

        Вонг Динх Хуе хэлэхдээ “Вьетнам улс Хятад улстай хамтран хоёр талын ерөнхий нарийн бичгийн дарга нарын хүрсэн чухал зөвшилцлийг хэрэгжүүлж, янз бүрийн салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэн,цаашид стратегийн ач холбогдол бүхий Вьетнам, Хятадын хувь заяаны хамтын цогцыг байгуулахыг дэмжихэд бэлэн байна. Хоёр хурлыг амжилттай зохион байгуулсан Хятад улсад баяр хүргэе.Вьетнамын Парламент, Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хуралтай найрсаг солилцоог бэхжүүлж, ардчилал, хууль дээдлэх асуудлаар солилцоо, харилцан суралцахыг бэхжүүлж, хоёр ард түмний найрамдал нөхөрлөлийг тасралтгүй өргөжүүлэхэд бэлэн байна” гэжээ.

     Хэлэлцээний дараа Жао Лэжи, Вонг Динх Хуе нар Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал, Вьетнамын Парламентын хоорондын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна.

Зохиогч: ШЮЙ КЭ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл