Ши Жиньпин баярын захидалдаа: Торгоны зам дагуух орнуудын төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны сүлгжээг байгуулах нь зам дагуу орнуудын иргэдийн харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлж, иргэдийн ойлголцлыг нэмэгдүүлэх чухал арга хэмжээ юм. Хуралд оролцсон төлөөлөгчид энэ удаагийн форумын боломжийг ашиглан, иргэдийн санаа тавьж буй асуудлыг хэлэлцэн, улс орнуудын иргэд хоорондын харилцан ойлголцол, найрамдлыг бэхжүүлэн, улс орнуудын хамтын хөгжлийг ахиулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахад хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна гэжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш баярын цахилгаан ирүүлж, Египетийн экс ерөнхий сайд Ессан Шараф, Ромын экс ерөнхий сайд Виктор Понта, Хятадын төрийн бус байгууллагын олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх нийгэмлэгийн дарга Сүнь Жяжэн нарын төлөөлөгчид үг хэлэв.
Энэ оны 5 дугаар сард Ши Жиньпин дарга "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалтын нээлтийн ёслолын үеэр "Торгоны зам дагуу орнуудын төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны сүлжээ" байгуулах тухай зарласан юм. Ши Жиньпин даргын хэлсэн үг, даалгасан ажлыг биелүүлэхийн тулд Хятадын төрийн бус байгууллагын олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх нийгэмлэг энэ арга хэмжээг санаачлан зохион байгуулж байгаа юм. Гол зорилго нь "Нэг бүс нэг зам" дагуух орнуудын төрийн бус байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцох, үйл ажиллагаа зохион байгуулах, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх үр ашигтай индэр бий болгоход оршино. Одоогийн байдлаар нийт 60 гаруй улс орон, бүс нутгийн 300-аад төрийн бус байгууллага хамтын ажиллагааны сүлжээнд хамрагдаад байна.
Торгоны зам дагуух орнуудын төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны форум болов
2017-11-21 18:57
Арван нэгдүгээр 21-нд Бээжин хотноо Торгоны зам дагуух орнуудын төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны сүлжээний анхдугаар форум нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин баярын захидал ирүүлсэн байна.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх
