solongonews
Тайландын гүнж Сириндхорн Ван И-тэй уулзав
2024-01-29 11:12
Тайландын гүнж Сириндхорн Ван И-тэй уулзав.

        Тайландын гүнж Сириндхорн ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй 01-р сарын 28-нд Бангкокт уулзав.

          Ван И Ши Жиньпин даргын мэндчилгээг Важиралонгкорн хаанд дамжуулжээ.

        Ван И хэлэхдээ "Шинэ оны эхэнд Тайландад айлчлахыг урьсандаа маш их баяртай байна. Өнөөдөр би Гадаад хэргийн сайд Банбитай  зөвлөлдөж, Хятад, Тайландын хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлэх талаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн байна. Мөн хоёр тал харилцан визээс чөлөөлөх гэрээнд гарын үсэг зурсан нь боловсон хүчний солилцоог илүү хялбар болгов. Тайландын хааны гэр бүл Хятад, Тайландын найрамдлыг чухалчлан үзэж ирсэн бөгөөд шинэ нөхцөл байдалд Тайландын хааны гэр бүл Хятад, Тайландын найрамдлын хөгжилд шинэ хувь нэмэр оруулахыг хүсэн хүлээж байна. Ирэх онд Хятад, Тайланд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо.Тайландтай дээд зиндааны харилцаагаа хэвээр хадгалж, ард түмэн, соёлын харилцаагаа эрчимжүүлж, хоёр орны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг ахиулахад Хятадын тал бэлэн байна" гэжээ.

        Сириндхорн хэлэхдээ "Хятадтай найрамдалт харилцаагаа эрхэмлэн дээдэлдэг бөгөөд Ши Жиньпин даргын шагнасан "Найрамдлын одон"-ыг оюутнуудад байнга үзүүлдэг. Хятад улстай олон салбарын харилцаа холбоо, солилцоогоо эрчимжүүлж, боловсрол, уламжлалт анагаах ухаан, шинжлэх ухаан технологи, сансар огторгуй зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна. Хятад улс өргөн уудам газар нутагтай, баялаг нөөцтэй. Хэдийгээр би Хятадад олон удаа очиж байсан ч үзэхийг хүсдэг газар бас маш олон байна. Хятадад дахин айлчлахыг тэсэн ядан хүлээж байна" гэв.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл