solongonews
”Хятадын онцлогтой социализмын тухай үзэл санааны удиртгал” ном хэвлэгдлээ
2023-08-30 17:36
”Хятадын онцлогтой социализмын тухай үзэл санааны удиртгал” ном хэвлэгдлээ

   ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын хэлтэс, Боловсролын яам хамтран "Ши Жиньпиний шинэ эрин дэх Хятадын онцлогтой социализмын тухай үзэл санааны удиртгал" номыг эмхэтгэжээ. Сурах бичгийг “Дээд боловсролын хэвлэлийн газар”, “Ардын хэвлэлийн газар” хамтран хэвлэсэн бөгөөд орон даяар тарааж эхлэх юм байна.

   Энэ ном бол Ши Жиньпиний шинэ эрин дэх Хятадын онцлогтой социализмын тухай үзэл санааг цогцоор нь, системтэй тайлбарласан анхны нэгдмэл сурах бичиг юм. Коллеж, их дээд сургуулиудад үзэл санаа, улс төрийн онолын хичээлд зориулагдсан бөгөөд Хятадын онцлогтой философи, нийгмийн ухааны сургалтын тогтолцоог бий болгох чухал суурь болох юм.

   Оршил болон 17 бүлэгтэй тус ном Хятадын онцлогтой марксизмын орчин үеийн шинэчлэлийн сүүлийн үеийн ололт амжилт, шинэ эриний туршлага, өөрчлөлтийг тусгаж, эрдэм шинжилгээний салбарын нэгдсэн судалгааны үр дүнг багтаажээ.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл