Ши Жиньпин дарга эмгэнэл илэрхийлэв
2017-11-25 20:35
Синьхуа агентлагийн мэдээ:
11-р сарын 25-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Египетийн ерөнхийлөгч Сисид цахилгаан илгээж, 11-р сарын 24-нд Египетийн умард бүсийн Синай мужийн Ариш хотын Лалын шашны сүмд болсон террорист халдлагад амь үрэгдсэн хүмүүст гүн эмгэнэл илэрхийлж, ерөнхийлөгч Сиси болон амиа алдсан хүмүүсийн ар гэр, шархдагсад хүмүүсийн уй гашууг хуваалцаж байна гэжээ.
Ши Жиньпин : Хятадын тал аливаа терроризмыг эрс эсэргүүцдэг. Энэ террорист халдлагыг хатуу зэмлэн буруушааж байна. Египет үндэсний аюулгүй тогтвортой байдлаа хамгаалан, терроризмын эсрэг тууштай тэмцэхийг Хятадын тал дэмжих болно гэжээ.
Найруулагч: Ц, Урантунгалаг
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
