solongonews
Ү Дүн И Ши Жиньпинд баяр хүргэв
2017-10-26 09:45
Ү Дүн И Ши Жиньпинд баяр хүргэлээ

Хятадын Гоминдан намын дарга Ү Дүн И 10 дугаар сарын 25-нд баярын цахилгаан ирүүлж, Ши Жиньпиний ХКН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсонд баяр хүргэж, Гоминдан нам болон ХКН 1992 оны нийтлэг ойлголтын үндсэн дээр хоёр орны харилцааг хурцадмал байдлаас энх тайван хөгжлийн замд оруулж, хоёр эргийн удирдагчид уулзалт хийж, ил тод үр дүнтэй болсныг хүмүүс нүдээрээ харсан юм. Ирээдүйд хоёр нам 92 оны нийтлэг ойлголтыг цаашид гүнзгийрүүлж, итгэлцлээ бэхжүүлж, чин үнэнчээр хамтран ажиллаж, хоёр эргийн энх тайван хөгжлийг дахин цогцлохыг хүсэн хүлээж байна гэж илэрхийллээ.

Мөн өдөр Ши Жиньпин Ү Дүн И-д хариу цахилгаан илгээлээ. Уг цахилгаанд, 2005 оноос хойш Гоминдан ХКН 92 оны нийтлэг ойлголтыг баримталж, Тайванийг тусгаар тогтнуулахыг эсэргүүцэх хамтын улс төрийн үндсэн дээр гар гараа холбож, хоёр эргийн харилцааг энх тайван хөгжлийн замд оруулж, түүний үр өгөөжийг хоёр эргийн эх орон нэгтэй ахан дүүст хүртээсэн юм. Хоёр нам хоёр эргийн эх орон нэгтэй ахан дүүсийн аз жаргал болон Хятадын үндэстнүүдийн ашиг сонирхлын төлөө угаасаа байсаар ирсэн улс төрийн үндэс суурийг бэхжүүлэн, харилцан итгэлцлээ тасралтгүй эрчимжүүлж, солилцоо хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэн, хоёр эргийн харилцааны энх тайван хөгжил болон Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлын төлөө хамтаар хувь нэмэр оруулахыг чин сэтгэлээсээ хүсэж байна гэж илэрхийллээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл