Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 06-р сарын 27-ны өглөө Тяньжинь хотноо болсон 2023 оны зуны Давосын форумын нээлтийн ёслолд оролцож, үг хэлэв. Дэлхийн эдийн засгийн форумын дарга Шваб, Барбадосын Ерөнхий сайд Мотли, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шинэ Зеландын Ерөнхий сайд Шипкинс, Вьетнамын Ерөнхий сайд Фам Мин Трун, ДХБ-ын Ерөнхий захирал Ивеала болон 90 гаруй улс, бүс нутгийн 1500 орчим төлөөлөгч оролцсон байна.

Ли Чян:
- Сүүлийн хэдэн жилд цар тахал, зууны өөрчлөлт хоорондоо нягт холбоотой болж, бидний амьдарч буй дэлхий ертөнц маш том өөрчлөлтөд орсон. Бодит, үл үзэгдэх саад бэрхшээлийг амссаны дараа бид харилцан яриа, солилцоог бүр ч их эрхэмлэх болж, өөр өөр улс орон, ард түмэн, соёл иргэншлийг дэмжин бие биенийхээ талаарх ойлголтоо гүнзгийрүүлэн, яриа хэлэлцээг улам бэхжүүлж, санал зөрөлдөөнийг арилган, зөвшилцлийг эрчимжүүлсэн болно. Дэлхий дахины хямралын үр нөлөөг мэдэрсэн бид эв нэгдэл, хамтын ажиллагааг улам эрхэмлэх, цаашид ялалт байгуулсан хамтын ажиллагааны үзэл баримтлалыг бий болгох, дэлхий дахинд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд хамтран ажиллах, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшлийг хамтдаа хөхүүлэн дэмжих ёстой. Эдийн засгийн даяаршлын эргэлтийг амссаны дараа бид нээлттэй байдлыг эрхэмлэж, илүү ихийг хуваалцан, гуйвшгүй нээлттэй дэлхийн эдийн засгийг бий болгож, эдийн засгийн даяарчлалын хөгжлийн үр дүнг илүү тэгш болгож, өөр өөр улс орон, өөр өөр хүмүүст ашиг тус хүртээсэн байх ёстой. Зөрчил мөргөлдөөн, тогтворгүй байдлаас үүдэлтэй тайван бус байдлыг биеэрээ үзсэн бид амар амгалан, тогтвортой байдлыг бүр ч их эрхэмлэх ёстой гэж хэллээ.
Мөн Ли Чян:
- Өнөөгийн ертөнцөд дутагдаж байгаа зүйл бол харилцаа солилцоо мөн болохоос сөргөлдөөн биш, хамтын ажиллагаа дутагдаж байхаас зөрчил мөргөлдөөн биш, зөрчил гэхээсээ илүү эв эеийг эрхэмнэвэл зохино. Дарга Ши Жиньпингийн хүн төрөлхтөнд хувь заяаны хамтын цогцыг байгуулах үзэл баримтлалын удирдлага дор бид Дэлхий дахины хөгжлийн санаачилга, Дэлхий дахины аюулгүй байдлын санаачилга, Глобал соёл иргэншлийн санаачилгыг хамтран хэрэгжүүлж, түүхэн хөгжил дэвшлийн логикт илүү сайн дэвшил, цаг үеийн хөгжлийн чиг хандлагад хөгжиж, илүү сайн ертөнцийг цогцлуулахыг хичээх ёстой гэжээ.
Мөн тэрээр, өнгөрсөн арван жилийн хугацаанд Хятад улс дэлхийн эдийн засгийн тогтвортой өсөлтийн чухал эх үүсвэр болж, олон улсын чөлөөт худалдааг дэмжих, дэлхийн эдийн засгийн өсөлтийг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Ирээдүйд Хятад улс дэлхийн эдийн засгийн сэргэлт, өсөлтөд хүчтэй эрч хүч өгсөөр байх болно. Мөн бүх дэлхийн хөрөнгө оруулагчдад харилцан ашигтай, ялалт байгуулсан хамтын ажиллагааны боломжуудыг олгоно гэжээ.
Ли Чян онцлохдоо, бид эдийн засгийн даяаршлыг тууштай дэмжиж, зах зээлийн эдийн засгийг тууштай хамгаалж, чөлөөт худалдааг тууштай дэмжиж, дэлхийн эдийн засгийг илүү өргөн цар хүрээтэй, тэсвэр хатуужилтай, тогтвортой ирээдүй рүү хөтлөхийн төлөө бүх орны бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.
