2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Бээжинд Хятадын Цэргийн төв зөвлөлийн ажлын хурал болов. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Хятадын Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин: Бүх арми шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмаар удирдуулан, ХКН-ын XIX хурал болон XIX хурлын хоёр, гуравдугаар чуулганы үзэл баримтлалыг дагаж мөрдөн, шинэ эрин үеийн хүчирхэг арми байгуулах шийдвэр болон шинэ эрин үеийн цэргийн стратегийг тууштай хэрэгжүүлж, шинэ гараан дээр цэрэг армиа хүчирхэг болгохын төлөө хичээн зүтгэх ёстой юм гэжээ.

Ши Жиньпин: Дэлхий нийтийн өнөөгийн байдал зуун жилд тохиогоогүй томоохон өөрчлөлт бий болж, Хятадын хөгжил стратегийн чухал үе шатандаа байж, тодорхой болон урьдчилан таамаглах боломжгүй олон сорилт нүүрлэж байна. Бүх армиараа улс орныхоо аюулгүй байдал болон хөгжлийг зөвөөр таньж, хатуу чанд бэлтгэлтэй байж, нам ард түмний өмнө хүлээсэн түүхэн үүргээ сайтар биелүүлэх хэрэгтэй гэжээ.
