Сэтгүүлч: - БРИКС-ын орнуудын Шямэнь дэх уулзалт олон улсын хэмжээнд нөлөө тусгал гаргалаа. Энэ нь БРИКС-ын орнуудын хамтын ажиллагааг түлхүү ахиулах болно. Тус уулзалтын ач холбогдлыг та юу гэж үзэж байна вэ?
- БРИКС-ын орнуудын дээд хэмжээний уулзалт нь манай улсын энэ онд зохион байгуулсан дипломат харилцааны чухал үйл ажиллагааны нэг бөгөөд дэлхийн энх тайван, хөгжлийг ахиулах, дэлхийн засаглалыг сайжруулах, БРИКС-ын орнуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зэрэг чухал ач холбогдолтой бөгөөд олон улсын хэмжээнд анхааралд хүрчээ.
Дарга Ши Жиньпин “БРИКС-ын орнуудын хөгжлийг ажиглаж, дэлхийн хөгжил болон олон улсын төлөв байдлын түүхэн хувиралтын дунд тавьж, БРИКС-ын таван улсыг өөрийн хөгжлийн түвшнөөс ажиглах хэрэгтэй. Энэ нь тус уулзалтын ач холбогдлыг ажиглах хоёр чухал өнцөг болно” гэж хэлсэн юм.
БРИКС-ын орнуудын хамтын хүчирхэгжил нь олон улсын төлөв байдлын хувиралт, олон улсын тогтолцооны зохицуулалтыг дэмжиж, БРИКС-ын орнуудын хүчин чадлыг дэлхий дахинд үзүүлжээ. Арав гаруй жилийн хугацаанд БРИКС-ын орнууд дэлхийн эдийн засгийг хөгжүүлэх хөдөлгөх хүч болсон бөгөөд дэлхийн засаглалын хувьслын чухал дагуулагч болов. Дэлхийн хөгжил тогтворгүй буй нөхцөл байдалд Шямэний уулзалт БРИКС-ын орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааг ахиулан БРИКС-ын төслийг санаачилж, дэлхийн энх тайван, хөгжилд чухал хувь нэмэр оруулсан.
БРИКС-ын орнуудын хувийн зүгээс ажиглавал Шямэний уулзалт нь өмнөхөө уламжилж, ирээдүйг нээсэн чухал ач холбогдолтой. Арав гаруй жилийн туршид БРИКС-ын орнууд нээлтэй, багтаамжтай, хамтралцаа, хамтдаа хожих санааны дагуу нэгэн алхмаар урагшилж, түүхийн шинэ үе шатанд орсон. Тус уулзалтаар дарга Ши Жиньпин “Эрх тэгш харилцаж, өөрийн онцлогоо бадруулах”, “Ажил хэрэгч шинэ үүдэлт, хамтран ажиллаж хамтдаа хожих”, “Цээжиндээ дэлхийг багтааж, бусдын хөгжлөөр өөрийгөө хөгжүүлэх” зэрэг гурван чухал санал дурдаж, БРИКС-ын орнуудын хамтын ажиллагааны чиг хандлагыг тодруулан БРИКС-ын орнуудын хоёр дахь “Алтан арван жил”-ийг хамтдаа буй болгоё гэсэн байна. Таван улсын удирдлагууд “Шямэний тунхаг” нийтэлж, бүс салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх дохио цацаж, хамтын ажиллагааны хүчээ харуулав.
Сэтгүүлч: - Шямэний уулзалт БРИКС-ын орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааг ахиулах тал дээр ямар амжилтад хүрсэн бэ. Ямар бодит үр дүнтэй вэ?
- Эдийн засгийн хамтын ажиллагаа нь БРИКС-ын орнуудын хамтын ажиллагааны гол шугам бөгөөд чухал суурь юм. Арав гаруй жилийн хамтын ажиллагааны явцад БРИКС-ын орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаа гүнзгийрч, таван улсын хөгжилд боломж бүрдүүлэн аж ахуйн нэгж, ард түмэнд ашиг орлого авчрав. Шямэний уулзалтаар таван улс “БРИКС-ын орнуудын эдийн засгийн түншийн стратегийн бодлого”-оор боломж болгож, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, бодит үйл ажиллагааг түлхүү ахиулж, 30 гаруй бодит үр дүнд хүрчээ.
Эдийн засаг, арилжаа худалдааны салбарт ажил хэрэгч хамтын ажиллагаа нь шинэ энергийг буй болгов. Таван улс хамтран “Эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр”, “Хөрөнгө оруулалтыг дөхөмчлөх хөтөлбөр”, “Арилжаа худалдааны үйлчилгээний хамтын ажиллагааны зураг төсөл” зэрэг хамтын ажиллагааны бичигт гарын үсэг зурж, “БРИКС-ын орнуудын эдийн засгийн түншийн стратегийн бодлогын хэрэгжилтийн тайлан” нийтэлж, арилжаа худалдаа, хөрөнгө оруулалтын эдийн засгийн нэмэгдлийг түлхүү урагшлуулах үйл ажиллагааг нэмэгдүүлнэ.
Банк санхүүгийн салбарт механизмын байгуулалт шинэ түвшинд хүрчээ. Энэ жилийн 8-р сарын 17-ны өдөр шинэ Кайфа банкны Африк тивийн орнуудын төв Өмнөд Африкт байгуулагдсан. Энэ нь банк нь дэлхийн хэмжээнд шинэ алхмаа эхлүүлснийг харуулж байна. Үүний дагуу БРИКС-ын таван улс орон түргэн тусламжийн сангийн зохицуулалтын мехинизмын байгуулалт, Засгийн газар болон нийгмийн хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, валютын зах зээл зэрэг тал дээр нийтлэг ойлголтод хүрчээ.
Инновацийн салбарт хөгжлийн шинэ зураг төслийг боловсруулан гаргасан. БРИКС-ын орнууд Инновацийн үзэл санал дээр ахлах хандлага гаргаж, Инновацийн хэрэгжилт дээр шинэ түвшинд хүрэв. Таван улс орон хамтдаа “Инновацийн хамтын ажиллагааны төлөвлөгөө”, “Цахим худалдааны хамтын ажиллагааны санаачилга” зэрэг бичиг материал боловсруулж, шинэ эдийн засгийн хөгжлийг дэмжин БРИКС-ын орнуудын эдийн засгийн хөгжилд шинэ хүч нэмжээ.
БРИКС-ын онуудын эдийн засгийн хөгжил ирээдүйд улам их хөгжлийн орон зайтай болох бөгөөд арилжаа худалдааны хөрөнгө оруулалтын зах зээлийг бүтээн байгуулах, банк санхүү, валютын нэвтрэлцээ, дэд бүтцээр холбогдох зэрэг салбарт асар их амжилтад хүрэх болно гэдэгт итгэж байна гэсэн байна.
Сэтгүүлч: - Шямэний уулзалтын үеэр анх удаа БРИКС-ын орнуудын соёлын наадмыг зохион байгуулсан нь бидэнд онцгой сэтгэгдэл үлдээсэн. Хүмүүнлэгийн салбарын солилцоо БРИКС-ын орнуудын хамтын ажиллагааны шинэ төв цэг болж чадах уу?
- Арав гаруй жилийн туршид БРИКС-ын орнуудын хамтын ажиллагаа гэж огт байхгүй байсан тэр цагаас эхлээд өнөөдрийн амжилтад хүрч, олон салбарыг хамруулсан хамтын ажиллагааны бүтцийг буй болгосон байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа нь БРИКС-ын орнуудын хамтын ажиллагааны гол шугам байж, улс төрийн аюулгүй байдлын хамтын ажиллагаа нь шилдэг уламжлалаа бадруулж байна. Хүмүүнлэгийн салбарын солилцооны үйл ажиллагаа нь БРИКС-ын орнуудын нэгэн шинэ амжилт болох бөгөөд хамтын ажиллагааны шинэ тулгуур хүчин болов.
Энэ оны эхнээс эхлэн Хятадын тал хүмүүнлэгийн салбарын үйл ажиллагааг олон удаа зохион байгуулсан. Гуанжөү хотод зохион байгуулсан БРИКС-ын орнуудын Биеийн тамирын анхдугаар наадамд таван улсын 200 гаруй тамирчдыг оролцуулж, нөхөрлөлөө зузаатгав. Бид мөн БРИКС-ын орнуудын кино наадам зохион байгуулж, таван улс орны 33 киног 200-гаас илүү удаа үзүүлсэн бөгөөд таван улс орны хамтран бүтээсэн “Цаг хугацаа хааш одов” кино үзэгч түмний анхаарлыг ихэд татсан. Уулзалт дууссаны дараа БРИКС-ын орнуудын соёлын наадам болсон бөгөөд үзэгч түмэн тоглолт, үзэсгэлэн зэргээр дамжин таван улс орны соёл урлагтай хамгийн ойр зайнаас танилцсан байна. Үүнээс гадна, бид бас Хэвлэл мэдээллийн дээд хэмжээний уулзалт, уламжлалт эм эмнэлгийн дээд хэмжээний уулзалт зэрэг үйл ажиллагаа зохион байгуулсан. Энэ нь БРИКС-ын орнуудын хамтын ажиллагааны дотоод агуулгыг харуулж, иргэдийн сэтгэлд хүрч чадсан байна.
Шямэний уулзалтыг амжилттай зохион байгуулсан нь БРИКС-ын орнуудын эдийн засаг, улс төрийн хамтын ажиллагаа байснаас эдийн засаг, улс төр, хүмүүнлэгийн салбарын солилцоо зэрэг гурван салбарын хөгжлийг буй болгожээ. Энэ гурав нь харилцан бие биедээ тулгуур болж, хамтдаа урагшлан БРИКС-ын орнуудын хамтын ажиллагааны бүтцийг улам тэнцвэртэй, тогтвортой, хурдтай, алс хэтийн ирээдүйтэй болгов.
Сэтгүүлч: - Хятадын тал шинэ зах зээлтэй улс орнууд болон хөгжиж буй улс орнуудын уулзалтыг зохион байгуулсан нь ямар онцлогтой вэ. Ямар үр дүнд хүрсэн бэ?
- Энэ онд Хятадын талаас “БРИКС +” хамтын ажиллагааны үзэл бодлыг санаачилсан бөгөөд шинэ зах зээлтэй улс орнууд болон хөгжиж буй улс орнуудын уулзалтыг зохион байгуулж, Египет, Гвиней, Мексик, Таджикистан, Тайланд зэрэг таван улсын тэргүүн нарыг урьж, уулзалтын цар хүрээг тэлэн хөгжлийн түншийн харилцааг өргөтгөн байгуулсан. Уулзалтын үеэр талууд “Харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтын хөгжлийг ахиулья” сэдвийн дор харилцан санал бодлоо солилцож, дараах дохиог дэлхий дахинд зарласан байна.
Нэг. Үргэлжлэн хөгжих замаар замнах бат итгэлийг буй болгов. Уулзалтад оролцсон улс орнуудын дарга удирдлага нар олон улсын нийгэм, НҮБ-ын 2030 он хүртэл үргэлжлэн хөгжих хөтөлбөрийг хэрэгжүүлж, Засгийн газрын амлалтыг бодит үйл ажиллагаа болгон, олон улсын хөгжлийн хамтын ажиллагаанд шинэ хөдөлгөх хүч нэмнэ.
Хоёр. Цаг агаарын өөрчлөлттэй хамтдаа тэмцэх бат сэтгэлийг буй болгов. Уулзалтын үеэр “НҮБ-ын цаг агаарын өөрчлөлтийн бүтцийн нийтийн гэрээ”-ний үндсэн зарчмыг баримталж, “Парисын хэлэлцээр”-ийг бүрэн хэрэгжүүлэх хэрэгтэй гэж шаарджээ.
Гурав. Дэлхийн нээлттэй эдийн засгийг байгуулах эрч хүч, урам зоригийг илрүүлэв. Улс орнууд дэлхийн нээлттэй эдийн засаг байгуулах тухай хүсэлт гаргаж, эдийн засгийн даяаршилтыг улам нээлттэй, багтаамжтай, тэнцвэртэй, хамтдаа ялалт байгуулах хөгжлийн чиг хандлагыг дэмжсэн.
Дөрөв. Өмнөд, өмнөдийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэв. Улс орнууд бүлгэмдэн ажиллаж, макро эдийн засгийн бодлогын зохицуулалт болон хөгжлийн стратегийг эрчимжүүлсэн. Хятадын талаас Өмнө, өмнөдийн хамтын ажиллагааны цар хүрээний дагуу хөгжиж буй орнуудад 500 сая ам.долларын тусламж болон 40 мянган мэргэжилтнийг Хятадад мэргэжил дээшлүүлж, боловсрол хүртэхэд дэмжлэг үзүүлнэ гэсэн амлалт өгч, ажлын хариуцлагыг тусгажээ.
“БРИКС +” хамтын ажиллагааны хэв загвар нь БРИКС-ын орнуудын “Найзын хүрээ”-г тэлж, хамтын ажиллагааны амьжирлын хүчийг нэмэгдүүлсэн. Уулзалтын хурлын сүлд нь орчлонг туулсан солонго байж, энэ нь шинэ зах зээлийн улс орнууд, хөгжиж буй улс орнуудын ирээдүйг харуулжээ.
Сэтгүүлч: - Хятадын тал БРИКС-ын орнуудын тэргүүлэгч улс болсны хувьд БРИКС-ын орнуудын хамтын ажллагааг бүтэн жилийн туршид түлхүү ахиулахын тулд олон арван ажил хэрэг өрнүүлсэн. Хятадын тал тус үйл ажиллагааг зохион байгуулахад ямар онцлогтой нөхцлүүд бүрдүүлсэн бэ?
- БРИКС-ын “Хятадын жил”-ийн төв цэг олон бөгөөд хүмүүст сайн сайхан гүн сэтгэгдэл үлдээсэн байна. Дарга Ши Жиньпин бэлтгэл ажлыг чухалд үзсэн бөгөөд олон удаа зааварчилгаа өгсөн. Дарга Ши Жиньпиний саналын дагуу ажиллаж, Хятадын онцлог, Хятадын хэв намба, мөн онцлог дүр төрхийг илрүүлж чадсан байна.
Нэг. Нээлт, багтаамж. Хятад улс БРИКС-ын тэргүүлэгч улс болсон тэр өдөр дарга Ши Жиньпин бусад улс орны удирдлагуудад захиа илгээж, БРИКС-ын орнуудын “Хятадын жил”-ийн ерөнхий төсвийг тайлбарлажээ. Таван улс Нью-Йорк, Женева, Венад байнга суугаа төлөөлөгчийн тогтмол уулзалтын механизмыг зохион байгуулж, чухал үйл хэргийг хамтдаа зөвлөлдөж тохиролцохыг эрчимжүүлсэн байна.
Хоёр. Ажил хэрэгч инновацийн ажиллагаа. Дарга Ши Жиньпин бизнесийн төлөөлөгчидтэй уулзаж, санал бодлоо солилцсон бөгөөд энэ нь Шямэний уулзалтад сайн сайхан эхлэлийг буй болгосон. Мөн таван улс орны Гадаад харилцааны сайд нарын уулзалт, эдийн засаг, боловсрол зэрэг салбарын сайд нарын уулзалтыг зохион байгуулж, санал бодлоо солилцсон байна.
Гурав. Агуулгаар баялаг. Биеийн тамирын болон кино наадам, соёлын наадам зохион байгуулж, улс орнуудын харилцан ойлголцол, нөхөрлөлийг нэмэгдүүлэв.
Сэтгүүлч: - Сүүлийн жилүүдэд Хятад улс олон олон дипломат үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан. Энэ тухай ололт сэтгэгдлээ хуваалцна уу?
- Хятад улс ХКН-ын 18-р их хурлаас хойш олон арвин дипломат үйл ажиллагаа зохион байгуулсан байна. Энэ нь Хятадын сайн сайхан дүр төрхийг дэлхий дахинд харуулсан бөгөөд Хятадын онцлогийг илрүүлж чаджээ.
Хятад улсын дэлхий дахин дахь нэр нөлөө, байр суурь нэмэгдсээр байгаа бөгөөд Хятадын онцлогтой гадаад харилцаа шинэ аян замаа эхлүүлсэн байна.
Гадаад харилцааны үйл ажиллагааг зохион байгуулахаар дамжин Хятадын онцлогтой гадаа харилцааны үзэл бодол, арга хэмжээ, үр дүн нь дэлхийн улс орнуудад нээлттэй, хариуцлагтай Хятад улсыг таниулсан байна.
Нэг. Дэлхийн эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг хөтөлж байна. Дарга Ши Жиньпин Хятадын хөгжлийн туршлагатай уялдуулан дэлхийн эдийн засгийн хөгжилд санал туршлагаа хуваалцаж, дэлхийн засаглалын үзэл саналыг дурдан, Хятадын олон арван санал бодлууд олон улсын хэмжээнд нийтлэг үзэл бодол болсон бөгөөд Хятадын төслүүд олон улсын үйл ажиллагаа болон хөгжжээ.
Хоёр. Дэлхийн хөгжлийг дагуулна. Хятад улс НҮБ-ын хөгжлийн дээд хэмжээний уулзалтын үеэр хөгжлийн шинэ үзэл бодол дурдаж, 2030 он хүртэл үргэлжлэн хөгжих хөтөлбөрийг түлхүү ахиулах тал дээр бусад улс орнуудаас түрүүлж байгаа юм. Түүнчлэн цаг агаарын өөрчлөлттэй тэмцэх тухай өөрийн үзлээ баримталж, дэлхийн хөгжилд хариуцлагатай ажиллаж байна.
Гурав. Улсын хөгжлийн нөхцөл байдалд үйлчилнэ. Сүүлийн жилүүдэд гадаад харилцааны ажил нь дотоод, гадаадын хэмээх хоёр томоохон хэсэг хуваах бөгөөд улсын дотоодын өөрчлөлт, шинэчлэлтэд ашигтай орчин бүрдүүлнэ. “Нэг бүс нэг зам” санаачилгын бүтээн байгуулалт нь манай улсын гадаадад нээлттэй байх хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлж, улсын дотоодын зүүн, баруун бүс нутгийн хамтын хөгжлийг ахиулсан.
Бидний зохион байгуулсан гадаад харилцааны үйл ажиллагаа нь Хятадын онцлогтой дипломат харилцааны амжилттай туршлага бөгөөд дарга Ши Жиньпиний засаг барих шинэ үзэл бодлын илрэл болж, “Хоёр зуун жил”-ийн хөгжлийн зорилт, Хятадын мөрөөдлийг биелүүлэхэд урам зориг өгчээ.
