- Хятад,Төв Азийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь дэлхийн ерөнхий чиг хандлагад нийцсэн, ард түмний хүлээлтэд нийцсэн явдал юм гэж Хятад,Төв Азийн дээд хэмжээний уулзалтад оролцож буй Төв Азийн хоёр улсын төрийн тэргүүнийг хүлээн авч уулзах үед дарга Ши Жиньпин хэлсэн үг болно.
Цаг хугацаа хамгийн сайн гэрч юм. Төв Азийн орнуудтай дипломат харилцаа тогтоосноос хойш Хятад улс ер бусын замналыг туулж, дэлхий нийтийн анхаарлыг татсан амжилтуудыг тогтоосон. Олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байгаагаас үл хамааран Хятад, Төв Азийн орнууд үргэлж бие биенээ хүндэлж, сайн хөршийн, найрсаг, харилцан ашигтай, ялалт байгуулсан үр дүнд хүрч, улс хоорондын харилцаанд сайн хөршийн болон нөхөрлөлөөс эхлээд стратегийн түншлэлийн харилцаад хүрч, бүс нутгийн энх тайван, хөгжлийг дэмжихэд эерэг эрч хүч оруулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсаар иржээ. Хятад,Төв Азитай хамтран ажиллах нь цаг үе, бүс нутгаас давсан эрч хүч, үнэ цэнэтэй бөгөөд сайн хөрш, нөхөрлөл, нийтлэг хөгжил цэцэглэлтэд үнэнч улс орнуудад ашигтай эшлэл болж байгааг практик нотолжээ.
Өнгөрсөн 31 жилийн хугацаанд Хятад,Төв Азийн хамтын ажиллагаа дэлхийг сэгээрүүлсэн. Бүх улс орны нийтлэг хөгжил бол жинхэнэ хөгжил бөгөөд хүн бүрийн нийтлэг хөгжил нь жинхэнэ хөгжил дэвшил мөн билээ. 2013 оны 09-р сард дарга Ши Жиньпин Казахстанд "Торгоны замын эдийн засгийн бүс"-ийг хамтран байгуулах санаачилгыг дэвшүүлсэн бөгөөд Төв Азийн орнууд идэвхтэй оролцсон. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Хятад, Төв Азийн орнууд "Бүс ба Зам"-ыг үр ашигтай үр дүн, гүн гүнзгий бодлого харилцаа, барилга байгууламжийн уялдаа холбоо, зам өргөн нээх, өсөлтийг дэмжихийн тулд худалдааг жигд хөгжүүлэх,ард түмний харилцаа холбоо зэргийг бий болгосон нь Төв Азийн таван орны эдийн засгийн хөгжил, хүмүүсийн амьжиргааг дээшлүүлэхэд үр дүнтэй түлхэц болж, Еврази, тэр ч бүү хэл олон улсын хамтын нийгэмлэгт чухал нөлөө үзүүлсэн юм.
Сүүлийн 31 жилийн хугацаанд Хятад,Төв Азийн хамтын ажиллагаа дэлхийн үйл хэргийг бүх улс орон хамтын зөвшилцлөөр шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг дэлхий дахин нотолж, ялалт байгуулсан хамтын ажиллагаа нь дэлхийн хувьд зөв зам болно гэдгийг гэрчилсэн. Дэлхий эмх замбараагүй, нөхцөл байдал хэдий чинээ нарийн байна, төдий чинээ эв нэгдэл бэхжиж, хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай. Хятад болон Төв Азийн орнууд олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлаар ижил байр суурь баримталдаг буюу ижил байр суурьтай байх, НҮБ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон талт механизмын хүрээнд нягт хамтын ажиллагааг хадгалах, НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмууд болон олон улсын хуулийн нийтээр хүлээн зөвшөөрсөн бусад хэм хэмжээг дагаж мөрдөх, жинхэнэ олон талт үзлийг хэвшүүлэхийг хичээсэн. Ингэсэнээр дэлхий дахины засаглалын тогтолцооны шинэчлэлийг дэмжиж, хүн төрөлхтний хувь заяны хамтын цогцыг байгуулахад Хятад,Төв Азийн хувь нэмрийг оруулж, эмх замбараагүй, харилцан уялдаатай дэлхийд илүү тогтвортой, эерэг энерги оруулах нь гарцаагүй юм.
Хятадын “дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг дэмжих”, "'Бүс ба зам'-ыг хамтдаа байгуулах нь маш том санаачилга", "хоёр талын харилцаа түүхэн дэх хамгийн шилдэг түвшинд байна"... Өнгөрсөн хоёр хоногт дарга Ши Жиньпийнгийн хийсэн яриа, уулзалтынхаа үеэр Төв Азийн орнуудын удирдагчид хамтын ажиллагаагаа бэхжүүлж, нийтлэг хөгжлийг эрэлхийлэх итгэл, шийдэмгий байдлаа илэрхийлсэн. Зарим улс орон бүс нутгийн сөргөлдөөнийг зориуд өдөөн хатгаж, хуарангийн мөргөлдөөнийг өдөөж байгаа бол Хятадын дэвшүүлсэн цуврал санал нь Хятад улс хамтарсан, нээлттэй олон талт үзлийг хэрэгжүүлж, олон улсын энх тайван, тогтвортой байдалд чухал хувь нэмэр оруулах амлалтыг биелүүлж байна. Хятад улс Төв Азитай хамтран ажиллахдаа гуравдагч талуудыг онилохгүй, бусад механизмтай ч өрсөлдөх бодолгүй байна. Хятадын Төв Азитай хамтран ажиллах нь нөлөөллийн хүрээг эрэлхийлж, хаалттай, онцгой "бага тойруу"-д оролцох биш, харин бүх улс орны нийтлэг хөгжлийг дэмжих явдал болно.
Хэдэн мянган жилийн түүхтэй эртний нийслэл Ши Ань хотод Хятад болон Төв Азийн орнуудын удирдагчид цугларч, зургаан орны удирдагчид хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, ард түмний сайн сайхныг эрэлхийлэх гэж хичээж байна. Хятад,Төв Азийн дээд хэмжээний уулзалт бүрэн амжилтад хүрч, хоёр талын хамтын ажиллагааны илүү сайхан ирээдүйг хамтдаа бий болгож, дэлхийн энх тайван, хөгжлийг дэмжих, хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй нийгмийг цогцлооход шинэ, илүү их хувь нэмэр оруулах нь гарцаагүй.
