solongonews
Ши Жиньпин Португали улсын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв
2019-04-30 17:21
Ши Жиньпин Португали улсын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв.

04-р сарын 29-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Ардын Их Хурлын танхимд Португали улсын ерөнхийлөгч Марселу Ребелу де Созатай хэлэлцээ хийв.

Ши Жиньпин: - Хятад, Португали бол харилцан чухал стратегийн хамтын ажиллагааны түнш, хоёр талт харилцааны стратегийн шинж чанар илэрхий, ашиг тусын уялдаа их, эдийн засгийн харилцан нөхөх талтай юм. Хятад улс Португали улсыг Бүс ба замын чухал түншээр үзэж байна. Худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, дэд бүтэц, цахилгаан хөдөлгүүрт авто машин зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь зүйтэй. Харилцаа солилцоо, харилцан суралцахаар зарчим болгож, хүмүүнлэгийн болон шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааг нягтруулах хэрэгтэй. Энх тайвны хөгжлийг эрэлхийлэн, олон улсын асуудлаарх байр суурь зохицуулалтаа нэмэгдүүлж, олон талт худалдааны тогтолцоог хэлбэрэлтгүй дэмжин, нээлттэй хэлбэрийн эдийн засгийн системийг бүтээн байгуулахыг урагшлуулах хэрэгтэй гэв.

Марселу Ребелу де Соза: Бид хоёр орны харилцааны ирээдүйд бүрэн дүүрэн итгэлтэй байна. Би энэ удаад Хятад улсад ирж Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II чуулга уулзалтад оролцсон явдал бол Португалийн тал Бүс ба замыг хамтаар бүтээн байгуулах санаачилгыг баттай дэмжихийн гэрчилгээ юм. Хятадын талтай эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан технологи, соёлын харилцаагаа гүнзгийрүүлж, гуравдагч талын зах зээлийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл