
Дарга Ши Жиньпиний экологийн соёлын үзэл санааг тууштай хэрэгжүүлэх тухай үзэл бодлоо дэлгэе.
Эко хөгжлийн ойлголтыг бий болгоно. Аймаг даяар эх улсын умардын байгаль орчны аюулгүйн баталгааг хангах улс төрийн үүрэг хариуцлагыг гүйцэтгэж, эко хөгжлийн үзэл санааг идэвхтэй хэрэгжүүлэн байгаль орчинг хамгаалж, эко хөгжлийн замаар урагшилна.
Орон бүсийн хөгжлийн байдлаа сайн ойлгох хэрэгтэй. Эдийн засгийн хөгжлийн арга хэлбэрээ хувиргана. Аж үйлдвэрийг төвлөрүүлэн хөгжүүлэх, тариалан, мал аж ахуйг зохистой хөгжүүлж, элсний аж үйлс, жуулчлал, боомтын импорт, экспорт, орчин үеийн үйлчилгээний үйлсийн нэгдмэл хөгжлийг биелүүлнэ.
Байгаль орчинг засан сэргээх ажлын эрчмээ чангаруулж, байгалийн ууган төрхийг сэргээнэ. Удирдлага ажил солигдох үед байгалийн нөөц болон хөрөнгийн хянанлт хийх ажлыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Байгаль орчин хамгаалах хариуцлагыг сайн хэрэгжүүлж, байгаль орчинг хамгаалах хамгийн чанга хууль хэрэгжүүлнэ.
